Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэхээр тогтлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр (2021.09.20) боллоо.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар "Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх" дэгийг тусгайлан тогтоож, Нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлав. 

Мөн Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.

Түүнчлэн “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол зохицуулалт болох Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг хэлэлцэн батлав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(64.119.23.159) 2021 оны 09 сарын 21

Аав нь шизофринийн өвчтэй, мал шиг тэнэг коммунист амьтан байсан юм гэнэлээ

0  |  1
Top