Засгийн газрын өнөөдрийн /2021.09.22/ ээлжит хуралдаанаар шатахууны асуудлыг авч, хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 12:30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл өгөхөөр болсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өмнөд болон хойд хөрш орны Элчин сайд нартай уулзахаар болжээ. Тодруулбал, тэрбээр БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай шатахууны асуудлаар уулзахаар тохиролцсон байна.
Уулзалтаар шатахууны асуудалд дэмжлэг үзүүлэхийг хоёр хөршийн Элчин сайд нараас хүсэх аж.
Сэтгэгдэл ( 0 )