БНХАУ-ын компани 271 сая ам.доллараар "ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ"-ыг барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.22/ боллоо. Хуралдаанаар шатахууны хомсдол, үнийн асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрчээ. Энэ талаар яг одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчтэй салбар яам өнгөрсөн 17-ны өдөр гэрээ байгуулж, албажууллаа. Өөрөөр хэлбэл, олон жил ярьсан Ховд гол дээр байгуулагдсан усан цахилгаан станцын ажлыг эхлүүлж байна. Энэ төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ. Нийт 288 сая ам.долларын өртөгтэй байсан. БНХАУ-ын компани шалгарсан 271 сая ам.доллараар 61 сарын хугацаанд барилга, угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгууллаа. Ашиглалтад орсноор 800-1000 гаруй ажлын байр бий болно. Бид 2021 оны улсын төсөвт зураг төслийн мөнгийг нь тусгасан" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top