О.Цогтгэрэл: Намын даргаар М.Тулгат бид хоёрыг хоёуланг биччих

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

АН-ын удирдлагууд өнөөдөр /2021.09.23/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН эв нэгдлийг эрхэмлэж, нэгдэж нягтарсан, эрх баригчдаас хариуцлага нэхэж ажиллана гэдгийг тодотгов. Мөн эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа ба шаардлагын хариуг өгөхгүй бол "Одоо боллоо" хэмээх Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгуулахаар болсноо илэрхийллээ. АН-ын даргатай холбоотой асуудлаар хоорондоо ярилцаад, хэл амаа олно. Бид эвлэлдэн нэгдэж, ард түмний өмнөөс хариуцлага нэхэхгүй бол Ерөнхий сайд, Засгийн газар нь чадваргүй байна хэмээн Д.Ганбат шүүмжлэв. 

АН-ын дарга хэн бэ гэдэг асуултад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах хариултыг өглөө. Тэрбээр Ц.Туваан нарын АН-аас сонгогдсон намын дарга юм.  

-Намын дарга хэн бэ гэдэг дээр М.Тулгат бид хоёрыг хоёуланг нь сонгогдсон дарга гээд биччих. Намын дарга бол Дээд шүүхэр батлагдах ёстой. АН-ын асуудал өөрөө энд байгаа болон М.Тулгат бид хоёрын асуудал биш. АН-ын асуудал өнгөрсөн 30 жилийн ужгирсан системийн шинжтэй, намын дүрэмтэй холбоотой том хэмжээний асуудал байгаа тул тодорхой хэмжээний ойлголцлын асуудал гарч байгаа. АН энэ бүхнийг даван туулна. Өнөөдөр намын асуудлаас илүү зүйл бол Монголын ардчилал, эрх чөлөөний тухай асуудал юм. Тиймээс өнөөдөр хүний эрх, эрх чөлөөний асуудал, эх орондоо тав тухтай амьдрах эрх зөрчигдөж байгаа тул бид нэгдэн зогсоно. АН дотоод асуудлаа дотооддоо шийдээд явах боломж бололцоо бий. Бид нөхөн сонгууль дуустал намын дотоод асуудлыг ярилцлахгүй. Бид гадагшаа хандсан АН-ын нийгэм эдийн засаг дахь байр суурийг илэрхийлсэн зүйл дээр нэгдэнэ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(162.158.179.6) 2025 оны 03 сарын 13

Шуналын тулам болсон залуу.энийг дээш нь явуулах юм бол монголыг цөлмөж өгнө дөө хэтэрхий их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг биздээ

1  |  0
Энжи(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

Цогтгэрэл гэдэг эргүү мал минь наад амбицаа дарж тогло

2  |  0
мэнгэт хар(172.69.252.136) 2025 оны 03 сарын 13

овоо залуу юм гэж харж байтал, намын даргаас болоод бүр амьтны шившиг болж гүйцлээ, одоо орхи, увсынхны нэрийг уланд бүү гишгүүлээч. яаж ийм үг анаас чинь гарна вэ? татаахан, татаахан.

2  |  0
мэдрэл юмуу чи ??(150.129.143.117) 2025 оны 03 сарын 13

УИХ-н гишүүн байж мангар царайлаад ярьж байгааг нь

1  |  0
hmm(172.69.252.136) 2025 оны 03 сарын 13

teneg

1  |  0
Top