Засгийн газрын ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.09.23/ 15:00 цагт товлогдсон боловч цуцлагджээ.

Хуралдаанаар шатахууны нийлүүлэлтийг яаралтай хэвийн горимд оруулах чиглэлээр БНХАУ болон ОХУ-тай хийж буй хэлэлцээрүүдийн талаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан.

Тэгвэл Монголын шатахуун импортлогч компаниуд, УУХҮЯ-ны төлөөлөл ОХУ руу явж, өнөөдөр “Роснефть” компанийн удирдлагатай хийсэн уулзалт амжилттай болсон тул Засгийн газрын ээлжит бус хуралдааныг цуцалсан байна.

Уулзалтын талаар "Петровис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг авахаар боллоо" хэмээн жиргэсэн юм 

Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг билээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гахай шанаат(172.69.45.138) 2021 оны 09 сарын 24

Наана нь сууж байгаа гахай шанаалсан хятад хүн бэ?

0  |  0
Гахай шанаат(172.69.45.138) 2021 оны 09 сарын 24

Наана нь сууж байгаа гахай шанаалсан хятад хүн бэ?

0  |  0
Гахай шанаат(172.69.45.138) 2021 оны 09 сарын 24

Наана нь сууж байгаа гахай шанаалсан хятад хүн бэ?

0  |  0
Хаана бнаа лаларын д(172.69.252.140) 2021 оны 09 сарын 24

Хаана бнаа тэгээд тэр бэнзин

0  |  0
Zochin(162.158.89.59) 2021 оны 09 сарын 23

Xural tsutsalsnaar asuudal shiidegdexgyi ee, todorxoi bodlogo baixgyi gajuudaltai ene zasag ogtsor oo !!!

0  |  0
Top