Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олимпоос медаль хүртсэн тамирчдаа өнөөдөр 11:40 цагт хүлээн авч уулзахаар болжээ.
Засгийн газрын хуралдаанаар олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейд 60 сая төгрөг, гавьяат тамирчин цол, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэгт 30 сая төгрөг, Хөдөлмөрийн баатар цол, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт мөн 30 сая төгрөг, гавьяат тамирчин цол тус тус хүртээхээр шийдвэрлэсэн. Мөн дээрх тамирчдад байр олгохоор болсон билээ.
Харин дасгалжуулагчдад нь тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно. Үүний дагуу жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, М.Бундмаа болон чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар мөнгөн шагнал хүртэх талаар албаныхан мэдээлсэн.
Тэгвэл уг шагналыг өнөөдөр тамирчдад олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )