Улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ын эв түнжингүй байдал, дотоод тэмцэл нь явсаар эцэстээ намаа хоёр хуваахад хүргэсэн билээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн тал, УИХ-ын гишүүн Ц.Тувааны тал гэж хуваагдаж нэг нэгнийхээ хийсэн ажил, гаргасан шийдвэрийг үгүйсгэж ирэв.
Хэдийгээр С.Эрдэнэ намын даргын суудлаа М.Тулгатад, Ц.Туваан намын даргын суудлаа О.Цогтгэрэлд өгсөн ч тэдний хагарал, тэмцэл хийгээд тамга, тэмдэгний хэрүүл нь дуусаагүй юм.
Гэхдээ өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Тулгатын АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн ч Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг хууль ёсных хэмээн үзэж, нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг.
Зөвхөн энэ үйл явц л АН-ын хууль ёсны тамга, тэмдэг эзэмших эрх нь С.Эрдэнэд хадгалагдаж байсан гэдгийг нотолж, тодотгож байгаа юм. Гэсэн ч О.Цогтгэрэл даргатай АН-ынхан нь үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй явсаар өнөөг хүрчээ.
Харин саяхнаас л хоёр даргатай АН-ынхан нэгдэн нийлж нэг даргатай болохоор шийдсэн, тохиролцсон талаараа ярьж эхэллээ. Тэд ирэх арваннэгдүгээр сард намынхаа Их хурлыг хийж, хэн ялалт байгуулсан нь намын дарга болох тохиролцоонд хүрчээ. Тэд энэ энэ тухайгаа хэд хэдэн удаа хэвлэлийн хурлын үеэрээ хэллээ. Гэвч тэнд ганцхан С.Эрдэнэ л байсангүй, ам нээсэнгүй.
Эцэст нь С.Эрдэнэ бууж өгч, намаасаа явсан байх гэх хоосон таамаг, хий хардлага л үлдээжээ. Эсвэл эсрэгээрээ суурь нь ганхаж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахын тулд хоёр хуваагдсан АН-ынхан түр хугацаанд хүчээ нэгтгэж байхыг ч үгүйсгэхгүй. Дээр нь нөхөн сонгуульд ялалт байгуулахын тулд ч байж мэдэх л юм.
Сэтгэгдэл ( 7 )
Энэ доор сэтгэгдэл бичсэн хүмүүс бичсэн юм аа ахин уншдаг бол сууж байтал гэнэт юм хатгах шиг хуучин тэнэг хийсэн үйлдэл тархинд орж ирдэг шиг үйл явдал болдог байхдаа.
Энэ бах мэлхийг АН барахаасаа өнгөрсөөн, одоо тун удахгүй Эрдэнэ гарч ирээд АН-ын тамга надад байна, би бол жинхэнэ дарга нь шүү гээд л бөөн холион бантан хутгана даа харж л байгаарай. Тэгээд л 11.05-ны нэгдэх мөрөөдөл талаар болно, Ванга шиг хэлчихэе.
АН- ын хоёр хуваагдлын ард Баттулга Элбэгдорж хоёр байгаа. Энэ хоёр нэг зорилготой болж чадах уу. Хэзээ ч үгүй шүү дээ. Тэгвэл одоогийн эвлэрэл гэдэг хуурамч сурталчилгаа.
Хоёр хуваагдсан АН нийлээд эхлэхээр Эрдэнэ ахиад л нэг тамга хийлгачихнэ. Та нар барахгүй ээ, АН-ыхаан
Мэлхийгийн нэр дээр ямарч бүртгэл тамга тэмдэг байхгүй. Тэгэхээр гудамжинд л хаячихад хангалттай.Хүрэлсүхээр одоо ч тэжээлгэлээ. Одоо улс орон намаа бодох болсон. Энэ муу мэлхий намын нэрээр мөнгө хийхээ больсон нь дээр
Одоохондоо эд нарт итгэхэд эрт байнаа. Нам дотроо ямарч асуудал шийдэж чадаагүй, хариуцлага ярьж байгаа хүн ч алга энэ бнцгөөс харахад болоогүй байна. Хийж байгаа алхамууд ч энээдтэй байна .Нэг төмөр тэмдэг ориг нь ч бүү мэд хуурамч нь бүү мэд нэг туг дээр эааж байсан инээдмийн ТҮЦ шиг ч харагдаад ямарч бодлого алгаа.\n
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо