Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.09.29) боллоо.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухааны салбартай холбоотой шийдвэрийн талаар, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийн тайланг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийв.
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж Үндэсний зөвлөлийн Ажлын алба байгуулахаар боллоо.
Мөн “Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор гэж нэмж, сэргээн байгууллаа.
Дундын ашиглалттай болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, бусад туршилтын материал худалдан авах ажлыг хөнгөвчлөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад даалгалаа.
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах, улсын тусгай хэрэгцээний газарт авах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах нь зүйтэй гэж үзжээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Шинжлэх ухааны судалгаа үхлийн хөндийгөө давж гарах ёстой юм билээ. Гэтэл манайд шинжлэх ухааны салбарт зориулж байгаа жилийн төсөв нь 20 сая төгрөг байдаг. Энэ бүхэн тендерийн ченжээр дамждаг буруу тогтолцоонд байсан учраас энэ тогтолцоог шинэчилнэ. Цаашид залуу эрдэмтдийг тэтгэлгээр дэмжих, үр дүнд суурилсан санхүүжилтийн хөтөлбөрт суурилна.

Сэтгэгдэл ( 3 )
Зөв шүү дээ. Эрдэмтдийг хэлний чадвар, хийж буй чанартай бүтээл болон насыг нь харгалзуулан баллаар үнэлж, дандаа жинхэнэ ажилтан бус гэрээт ажилтны системээр ажиллуулмаар бгаа юм.
Зөв шүү дээ. Эрдэмтдийг хэлний чадвар, хийж буй чанартай бүтээл болон насыг нь харгалзуулан баллаар үнэлж, дандаа жинхэнэ ажилтан бус гэрээт ажилтны системээр ажиллуулмаар бгаа юм.
шинжлэх ухааныг хөгжүүлэх нэрээр баахан мөнгө идэж дээ ядуугаа худлаа гайхад баахан юмнууд үр ашиггүй юм хийж дээ ингэж байхаар яаж хөгжих вэ дээ