Ч.Болортуяа: Вакцинд 55-59 насныхан хамгийн идэвхтэй хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын товч мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн төслийг хэлэлцлээ. Үүнээс гадна вакцинжуулалт, цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Есдүгээр сарын 28-ны байдлаар нийт хүн амын 69,2 хувь нь нэгдүгээр тун, 65,4 хувь нь хоёрдугаар тун, 297 мянган хүн гуравдугаар тунд хамрагдсан байна.

Вакцинжуулалтад 55-59 насныхан хамгийн идэвхтэй оролцож байгааг тодотгох нь зүйтэй. Гуравдугаар тунд хамрагдаад 14 хоногийн дараа өвчилсөн тохиолдол гуравдугаар тунд хамрагдсан иргэдийнхээ 0,1 хувийг эзэлж байгаа" гэлээ.   

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(162.158.178.37) 2025 оны 03 сарын 13

Тэнэг хүүхэн тэнэгтдэг бнаштэ

1  |  0
Top