Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ боллоо.
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдох хэргийг 2017 онд гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, ял оноосон. Ялаа эдэлж байхад тэдний өмгөөлөгч нар хэргийг мөрдөн шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх гомдол гаргасан, шалгаж тогтоосон. Тиймээс гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан, гадуур байгаа. Хэрэг мөрдөн байцаалтад буцсан тул шинээр Ажлын хэсэг байгуулсан. Тагнуулын ерөнхий газар дээр байгуулсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж хэд, хэдэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явна. Хэргээс тусгаарласан захиалагчтай холбоотой хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа юм" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
Zahialagchaa zarlaachee ta nar medej baigaa. Hergiin gol ezen ni zahialagvh shuu!!
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Odoo zahialagchiin shuud zarlaach
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Нөхөн сонгууль эхэлсэн учраас наад хоёр чинь та нарт дахиад л хэрэг болно шүү МАН-н дарга нараа , захилагч нь Элбэгээ, гүйцэтгэгч нь Үүл шүү , мэднэ биздээ та нар