УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа Х.Бат-Ялалт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нөхөн сонгуульд нэр дэвшээд, сурталчилгаа хийгээд явж байна. Сонгуульд нэрээ дэвшүүлэх, улс төрийн тэмцэл хийх гэдэг нь нийгмийн сайн сайхны төлөөх үйл явдал юм. Манайх өнгөрсөн 30 жилийн турш эрх чөлөө гэдэг зүйлийг мэдрээд төрөл бүрийн тэмцэл хийсээр байгаа ч үр дүнгүй байгаа. Тэмцэж байгаа хүмүүс нь зорилгоо бусдад ойлгуулахгүй, явуу зорилгодоо хүрэнгүүтээ тэмцлээ зогсоодог. Үеийн үед ашиг сонирхлын шинжтэй тэмцэгчид гарч ирсээр байгаад иргэд юунд ч итгэхээ байжээ. Амьдрал итгэлгүйгээр оршихгүй. Тэмцэл хийж байгаа бүх хүмүүс адилхан дүр эсгэсэн гэж ойлгуулах нь эргээд биднийг эв нэгдэлгүй байлгах, хүчгүй сул дорой байлгах зорилготой явуулга гэж ойлгохоос өөр арга байхгүй. Ямар хүн хуурагддаг вэ гэхээр мэдлэггүй гэнэн хүмүүс хууртдаг. Би бол 17 жил тэмцэж байна. Энэ хугацаанд гүтгэлэг доромжлол амссаар ирсэн. Би бол цаг хугацаагаар үнэлэгдэх зорилго хэрэгжүүлэхээр явж байгаа гэж өөрийгөө тодорхойлмоор байна. Би аливаа зүйлийг устгая гэж уриалж тэмцдэггүй. Сэтгэлийн хөөрлөөр биш, хэзээ, юуны төлөө тэмцэх вэ гэдгийг ойлгох юм бол үр дүнд хүрнэ. Ингэж хүмүүсийг соён гэгээрүүлж, нөхдөө олж авахад маш их цаг хугацаа ордог.
СХД-т Н.Энхбаяр гэдэг хүний хүүхэд Э.Батшугар нэр дэвшиж байна. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь би шүүхийг шударга болгох ёстой гэж шаардаж байсан. Тухайн үед "Чи юу яриад байгаа юм" гээд намайг гаргаж байсан.
Гэтэл өнөөдөр өөрөө шүүхийг шударга байх ёстой гэж яриад, хүүхдээ УИХ-д нэр дэвшүүлж байна. Ямар их шунал, зүтгэл вэ. Энэ их зүтгэлээ ард түмнийхээ төлөө гаргасан бол өнөөдөр цаг үе өөр байх боломж байсан.
Ямар тэмцэл хийх вэ гэдэг дээр нэгдэж, чанартай тэмцэл хийхийг хичээнгүйлэн хүсмээр байна. Төрд ариухан, цэвэрхэн амьтан нэг ч байхгүй. Гэхдээ Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хараад сэтгэл нь өвддөг хүн байгаа гэж найдаж байна. Тиймээс хууль бус зүйлтэй хуулийн дагуу тэмцэж, нийгмийг шударга болгомоор байна. Бухимдахгүй байхын аргагүй нийгэмд бид амьдарч байна. Бухимдлаа гээд муйхар тэнэг байж болохгүй. Тиймээс эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэе. Нэгдэж тэмцээд, улс орноо өөд нь татахыг уриалж байна. Ингэхдээ хөрөнгө мөнгөтэй хүний захиалгаар тэмцэх биш өөрсдөө нэгдэн тэмцэхийг уриалмаар байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )
chamaug xen ch songoxgyi ee tegeed l davxi daa
МАН-аас цалинжигч битгий донгосоод байгаарай.Сонгуульд ялах биш сонгуулиар мөнгө хийгч хулгайчдын үндсэн кадр нь