УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулиар Хэнтий аймгийн 18, нийслэлийн СХД 28 дугаар тойргоос У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар МАН-аас нэр дэвшин сонгогдсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгуульд У. Хүрэлсүх намаасаа нэр дэвшиж сонгогдсон. Харин 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-д МАН олонх болж УИХ-ын гишүүн Д.Сумяъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон байдаг.
Эдгээр тойрог дээр УИХ-ын нөхөн сонгууль зарлаад байна. УИХ-ын нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд болно.
Нэр дэвшигчид (18 дугаар тойрог)
- Монгол ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
- Ардчилсан намаас Батхүүгийн Гарамгайбаатар
- Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн Бархүү
- Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн Чулуунбат
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн Баатаржав
- Бие даан нэр дэвшигч Магнайбаярын Чингисхаан
Нэр дэвшигчид (28 дугаар тойрог)
- Монгол ардын намаас Энхбаярын Батшугар
- Ардчилсан намаас Эрдэнийн Бат-Үүл
- Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн Гантулга
- "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын Найдалаа
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын Төмөрсүх
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын Отгонбаатар
- Дэлхийн Монголчууд намаас Логийн Цог
- Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн Батдорж
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн Гантулга
- Бие даан нэр дэвшигч Хадбаатарын Бат-Ялалт
УИХ-ын нөхөн сонгуулийн үйл ажиллагаа Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны баталсан цаг хугацааны хуваарийн дагуу явж байна.
УИХ-ын нөхөн сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоосон УИХ-ын тогтоолд ямар нэг өөрчлөлт ороогүй. Харин нийслэлийн СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуультай хамт явуулах тухай анх зарлагдсан . Гэвч хоёр сонгуулийг нэг дор явуулах болоход, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хоног 14, УИХ-ын сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хоног 21 гэж зөрүүдтэй хуульчлагдсан байсан тул хойшилжээ.
Тэр үүднээс нийслэлийн СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоосон УИХ тогтоолд өнгөрсөн хугацаанд өөрчлөлт оржээ. Гэхдээ нөхөн сонгууль зарлагдсан УИХ-ын тухайн тойргуудын цаг хугацааны хуваарийн зөрүүг нэгтгэжээ. Ийм учраас УИХ-ын нөхөн сонгуулийн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн цаг хугацааны хуваарийг загвар болгон авлаа.
УИХ-ын 18, 28 дугаар тойргуудын нөхөн сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 18-наас эхэлсэн.
Харин санал хураалт аравдугаар сарын 10-нд болно.
СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ
- Иргэний шилжилт хөдөлгөөнийг тогтоол хүлээн авсны дараах ажлын өдрөөс зогсоож, аравдугаар сарын 11-ний өдрөөс сэргээнэ.
- Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг аравдугаар сарын 7-ны өдрөөс өмнө тусгана /Нас барсан, гадаад явсан гэх мэт.../
- Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах ажлыг есдүгээр сарын 18-наас арваннэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
- Сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 18-нд эхэлсэн ба аравдугаар сарын 8-нд дуусна
- Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа явуулсан тайланг аравдугаар сарын 18-ны өдрийн дотор нийтэд мэдээлэх үүрэгтэй.
- Ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ аравдугаар сарын 5-ны өдрөөс өмнө хүргүүлэх, хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч аравдугаар сарын 7-ны өдрөөс өмнө удирдан зохион байгуулна.
- Саналын хуудсыг санал авах байранд аравдугаар сарын 7-ны өдрөөс өмнө хүргүүлэх.
- Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар аравдугаар сарын 9-ний өдрийн 09:00-20:00 цагийн хооронд санал авна.
- Санал авах өдөр цаг аравдугаар сарын 10-ны өдрийн 07:00-22:00 цаг байна.
- УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг аравдугаар сарын 25-ны өдрийн дотор өргөн мэдүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )