Их Британи “Pandora Papers”-ын татварын мэдээллийг нарийвчлан судална

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Их Британийн Татварын алба Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас нийтэлсэн дэлхийн удирдагч, алдартай хүмүүсийн офффшор данснуудыг илчилсэн “Pandora Papers” нэртэй санхүүгийн баримт бичгийг нарийвчлан судална гэж Их Британийн сангийн сайд Риши Сунак өнөөдөр /2021.10.04/ мэдэгджээ.

Баримт бичгүүд ил болоод удаагүй байгаа тул ямар нэгэн тайлбар хийх боломжгүй гэж Риши Сунак онцолсон байна. Их Британийн Татвар, гаалийн татварын газар ( HMRC) хэрэгтэй мэдээлэл авах үүднээс эдгээр баримт бичгийн нарийвчлан судална гэж тэрбээр мэдэгджээ.

Вашингтонд төвд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум өнгөрсөн ням гарагт /2021.10.03/ дэлхийн удирдагч, урлаг, спортын од, тэрбумтнуудын оффшор дансны талаарх санхүүгийн баримт бичгийг ил болгосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top