39 настай дуучин Бритни Спирс 27 настай найз залуу Сэм Асгаритайгаа хуримаа хийхээр шийджээ.
Бритниг 13 жилийн турш аав Жейми нь харж хандаж, амьдралын бүхий л зүйлийг нь хянаж байсан юм. Бритни түүний зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарах ч эрхгүй байжээ.
Тэгвэл шүүх Бритниг хянах үүргийг менежерт нь шилжүүлснээр попын гүнж аавынхаа хяналтаас гарч, нөхөрт гарч, хүүхэд төрүүлэх эрхтэй болжээ. Шүүхийн шийдвэрт маш их баяртай байгаа Бритни найз залуутайгаа Хавайн арлуудад хуримаа хийхээр төлөвлөж байна.
Бритнигийн танилын “The Mirror”-т ярьснаар дуучин бүсгүй ирэх арванхоёрдугаар сарын 2-нд 40 нас хүрэхээсээ өмнө хуримаа хийхийг хүсэж байгаа аж. Бритнид одоо хүний эхнэр болж, хүүхэд төрүүлэх нь маш чухал гэнэ.
Хуримд Бритнигийн найз одод болох Мадонна, Пэрис Хилтон, Шер, Майли Сайрус, Кардашьян-Женнерийн гэр бүлийнхэн зэрэг хүмүүс ирэх аж.
Сэтгэгдэл ( 3 )
Хөгширч ээ цаг хугацаа гэж
Эмээ болж дээ
Ямар муухай болоо вэ Бритни аниа минь. Сайхан залуу байна. Хаягдана даа.