Бритни Спирс найз залуу Сэм Асгаритай орон нутгийн цагаар пүрэв гарагт хуримлах ёстой байсан ч түүний экс нөхөр хуримыг нь сүйтгэжээ.
Жэйсон Александр хуримын ёслол болохоор эцсийн бэлтгэлээ хангаж байсан Бритни Спирсийн харшид орж ирмэгцээ хоёр давхарт гарч "Бритни хаана байна" хэмээн зэвсэгтэй хамгаалагч нараас асуусан байна. Үүний дараа арын цэцэрлэг рүү очин ирсэн зочдод өөрийгөө "Бритнигийн экс нөхөр" хэмээн танилцуулан, "Тэр намайг хуримандаа урьсан юм. Би түүний хуримыг сүйрүүлэхээр ирлээ" хэмээн хэлсэн аж.
Ингэхдээ тэрээр инстаграм хуудсаараа лайв хийж байсан бөгөөд хамгаалалтын ажилтнууд түүнийг саатуулсан байна. Төд удалгүй цагдаагийнхан ирж түүнийг баривчилсан бөгөөд Бритнигийн өмгөөлөгч түүнд яллах дүгнэлт үйлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Жэйсон Александр болон Бритни Спирс нар 2004 оны нэгдүгээр сард хуримаа хийж байсан. Гэсэн ч тэдний гэрлэлт ердөө 55 цаг үргэлжилсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )