Бритни Спирсийн дүү эгчтэйгээ харилцаа муудсандаа харамсав

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Дуучин Бритни Спирсийн дүү эгчтэйгээ ямар харилцаатай байдаг талаараа шоунд оролцох үеэрээ нээлттэй ярьжээ.

Жейми Линн Спирс эгчтэйгээ харилцаагаа хэвийн болгохыг хүсдэг тухайгаа яриад, уйлсан байна. 30 настай Линн Бритнитэй харилцаа муудсандаа их харамсаж явдаг аж.

Тэрбээр “Би эгчдээ хайртай. Гэхдээ одоо бүх зүйл хүнд байгаа” гэжээ. Харин үзэгчид Линнийг буруутгаж, “Бритни эцгийнхээ хараа хяналтад хэвээр байсан бол дүү нь ингэж ам нээхгүй”, “Тэр өнгөрсөн хугацаанд эгчийгээ хамгаалж, эцэг, эхдээ нөлөөлж чадахгүй байсан гэдэгт итгэхгүй байна” гэх зэргээр сэтгэгдэл бичжээ.
 

Бритни ч өөрөө 13 жилийн турш аавынхаа хяналтад байхад дүү нь түүнийг дэмждэггүй, харин ч эсрэгээрээ хянахад нь нөлөөлж байсныг хэлдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top