Дуучин Бритни Спирс орон нутгийн цагаар пүрэв гарагт хуримын ёслолоо хийж байна.
Гэр бүлийнхэн болон найз нөхдийн хүрээнд, ердөө 100 гаруй зочинтой байх уг хурим дээр Бритнигийн хөвгүүд очихгүй тухай эх сурвалжууд мэдээллээ. Бритнигийн гэр бүлийнхнээс ах Брайн нь оролцох төлөвтэй байгаа бол аав, ээж, дүү нар нь хуримын ёслолд ирэхгүй гэв.
Бритнигийн хөвгүүдийн тухай түүний экс нөхөр Кевин Федерлайны өмгөөлөгч Марк Винсент Каплан ярьсан бөгөөд "Хэдийгээр хөвгүүд хуримын ёслолд оролцохгүй ч гэлээ Бритнид баяр хүргэсэн. Тэд Бритни болон Сэм нарын цаашдын амьдралд аз жаргал хүссэн" гэжээ.
Бритнигийн хөвгүүд энэ жил 15, 16 нас хүрч байгаа бөгөөд Бритнигийн хурим түүнтэй цусан төрлийн хамааралтай хүмүүсгүйгээр болж өнгөрөх төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )