Америкийн поп од Бритни Спирс эцэг, эх хоёроо уучилж чадаагүй хэвээр байгаа аж. Тэрбээр хуриман дээрээ аав, ээж хоёрыгоо харахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.
40 настай Бритнигийн аав Жейми болон ээж Линн Спирс нараас гадна эгч Жейми Линн, ах Брайан нар нь хуримын зочдын жагсаалтад багтаагүй байна.
Бритни найз залуу Сэм Асгаритайгаа гэрлэж, олон жил мөрөөдсөн эрх чөлөөтэй амьдралаар амьдрах өдрийг тэсэн ядан хүлээж байгаа аж. Тэрбээр хуримын өдрөө хэн нэгнээр харлуулуулахгүй, аз жаргалтай байхын тулд аав ээж, ахан дүүсээ урихгүй байхаар шийдсэн талаар Бритнигийн танил нь US Magazine-д ярьжээ.
Бритни Спирс 13 жилийн турш аавынхаа хяналтад байж, өөрөө бичиг баримтад гарын үсэг зурах эрхгүй, хүссэнээ хийх эрхгүй байсан юм. Шүүх болон нийтийн сүлжээгээр олон жил үргэлжилсэн дуулианд Бритни эгч, аав, ээжийгээ том үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Төрсөн охиндоо хатуу хандсан гэж буруутгагдсан Жейми Спирс шүүх Бритниг түүний хяналтаас гаргасны эсрэг шүүхдэлцсээр байгаа аж.
Попын гүнж Бритни саяхан Мексикт найз залуугийн хамт долоо хоног амраад Лос-Анжелест иржээ.
Сэтгэгдэл ( 5 )
Teneg huuhen de . Aav eej ni har tamhinaas ni holduulj ugluu du . Burhan medej de
юу сайхан, дур сайхан. Сайхан дураа дагаад энэ залуутайгаа хуримлаад юу болохыг нь хүлээе дээ. тун ч удахгүй дуулиан шуугиан ч дэгдэнэ дээ
одоо тэгээд дахиад л хөрөнгөө гулхи залууд хусуулах нь дээ тэнэг хог. эцэг эх нь хамгаалаад байхад одоо яахавдээ хэзээ үсээ ахиад хусад уйлаад гүйж байх болдоо
Ter ni deerei
Энэ залуу нэг л биш ээ, одоо яахав дээ