Бритни Спирс: Би хөвгүүддээ хэрэггүй болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

40 настай дуучин Бритни Спирс хөвгүүдээ өсөхөд нь хамт байж чадаагүйдээ харамсаж явдгаа ярьжээ.

Бритнигийн хөвгүүд одоо 16, 15 настай.

Дуучин бүсгүй хөвгүүдэд нь түүний зөвлөгөө, тусламж хэрэггүй болсныг мэдэрдгээ хэлээд, “Хөвгүүд маань тэгж л өссөн... Одоо би тэдэнд хэрэггүй... Ингээд бодохоор урсдаг нулимс минь далай болохоор их. Хэзээ нэгэн цагт хоёр хүүтэйгээ хамт аз жаргалтай зургаа тавих болно гэж итгэж байна. Одоохондоо би тэдний үзэл бодлыг хүндэтгэж байгаа” гэжээ.

Хөвгүүд аав Кевин Федерлайнтайгаа хамт амьдардаг билээ.

Бритни, Кевин нар гэрлээд гурван жилийн дараа салсан ба Бритнигийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалан шүүхээс хөвгүүдийг аавтай нь үлдээх шийдвэр гаргасан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top