У.Хүрэлсүх: Улстөрчид өө, наад хэрүүлийн бузраа больцгоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.10.04/ өөрийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, анхны модыг нь тарьсан билээ.

Энэ үеэр улстөрчдөд хандаж хатуухан үг хэлсэн юм.

Тэрбээр "Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш. Би улстөрчдөд хүртэл хэлж байгаа. Одоо наад хэрүүлийн бузраа больцгоо гэж. Наад хийрхдэг улс төрөө боль. Наад дүр эсгэсэн ардчилалаа боль. Ажлаа хийцгээ. Би төрийн тэргүүний хувьд хэлж байна. Би аль нэг намаас сонгогдсон төрийн тэргүүн биш. Монголын ард түмэн намайг сонгосон. Тиймээс ард түмнийхээ төлөө, ард түмний нэрийн өмнөөс тэр бүхнийг хэлж байгаа юм. Одоо хийрхсэн улс төрөө зогсоо. Ажил амьдралаа өөд нь тат. Хөгжлийн тухай ярь. Улс орныхоо амьдралыг хэрхэн, яаж өөд нь татах тухай ярь. Албан тушаалын төлөө битгий ажлаа хийцгээ. Одоо ийм цаг болсон. Үүнийг ч би хатуу тавьж, шаардаж ажиллана. Энэ зургаан жилийн хугацаанд" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.10) 2021 оны 10 сарын 08

Төр засаг нь ард иргэддээ ийм л үлгэр дуурайлал үзүүлж байгаа юм чинь улс их орон яаж хөгжих юм бэ жишээ нь энэ их авилга,хүнд суртал ямар ч хариуцлага хүлээхгүй зүгээр л хуулийг гууль болгосон новшнуудаар дүүрэн байна хатуу үнэн ийм л байна. Наад нийгмээ хар 76 новшнуудаа

0  |  0
Ви(66.181.161.111) 2021 оны 10 сарын 07

Зөв . Дэндүү эр эмгүй бүдүүлэгийн туйл бн. Агай ч дээ. Оюуний хомсдолд 100% орж. Зөвхөн зөв бодож болохгүй бн уу . Дэлхийгээс хоцормооргүй бн шүү

0  |  0
Cccp(66.181.187.211) 2021 оны 10 сарын 05

Still shaasaar hud gar da

1  |  2
Харамсал(202.21.100.210) 2021 оны 10 сарын 05

Ардчилалыг битгий 6 жил байх хугацаандаа нураачихаарай

1  |  1
Зочин(192.82.78.196) 2021 оны 10 сарын 05

Зөв юм ярьсан байна. Бүгдээрээ нэгдэж хийж бүтээж байж улс хөгжинө\nНэг нь нөгөөгөө үгүйсгэж муулж байгаа нь тийм сайн юм биш дээ

4  |  1
Зочин(192.82.70.252) 2021 оны 10 сарын 05

Энэ өөрөө ямар байсан билээ.Дээрээс харахаар дутагдал их байна уу.Чи ерөнхийлөгч болчихоор бусад нь улс төр хийж болдоггүй юм уу.Чиний тэрбум мод чинь улс төр биш юм уу.Энэ их өвчин зовлонгоос ард түмнээ яаж гаргах вэ гэхийн оронд улсын төсвийн 1 хувийг модонд зарцуулна гэдэг чинь харин мөнгө үрэн таран хийх нэг л арга шүү.

1  |  0
Зочин(66.181.188.137) 2021 оны 10 сарын 05

Зандка,оюук,энхболд,нямка та нар хэруулээ болиод ажлаа хийцгээ,энхАмгалаан У усэгний хэруулээ болио

1  |  0
орхон(66.181.161.18) 2021 оны 10 сарын 05

зөвөө зөв

2  |  1
монгол(202.179.21.223) 2021 оны 10 сарын 05

зөв. яг тийм, захиалгат жагсаал, албан тушаалын наймаа, тендер нэртэй тохиролцооны худалдаа, бүлэглэл фракцид баригдсан улстөрч гэх чөтгөр луйварчид, улстөрчдийн захиалгаар хуулийг гууль болгогч хүчний байгууллагууд,ын ажилтанууд, дарга нэртэй чадвар байхгүй идэж өмхийрсөн хүн сүгнүүд, өөрийн мэдэлгүй даргын үгээр ажилладаг төрийн албан хаагчид, сонгуулийн өдрийн хэдэн төгрөгөөр бүхий л амьдралынхаа боломжуудыг худалдсан сонгогч нарт энэ яг таарсан үг. бүгд сэрж ухаар, уучилшгүй алдааны 30 жилийнхээ урагшгүй явлуудаа зогсооцгоо. амьдралаа бод, ажлаа хий, үрсээ бодож хөдөлмөр эрхэл, хөгж

0  |  0
зочин(192.82.87.165) 2021 оны 10 сарын 05

30 жил хэрэлдлээ үр дүнд хүрсэн зүйл алга одоо яаж монголыг хөгжүүлэх вэ яаж мөнгө босгох вэ гэдгээ л бодмоор байх юм даа бас ч нэг үеэ бодоход залуучууд дэлхийн түвшинд хүрч ажиллахаар болж дээ үүнийг харсан ерөнхийлөгчид баярлаж байна

4  |  0
Top