Аравдугаар сарын 3-нд 14 улсын төрийн тэргүүн, 21 улсын хуучин төрийн тэргүүн, 100 орны 400 өндөр албан тушаалтан, 130 гаруй тэрбумтны оффшор дансыг илчилсэн “Pandora Papers” олонд ил болсон билээ.
Энэ нь Жорж Соросын сангаас санхүүжүүлдэг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (International Consortium of Investigative Journalists буюу ICIJ) дэлхийн удирдагчид оффшор схемд холбоотойг илчилсэн түүхэн дэх хамгийн том баримт бичиг болоод байна.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум санхүүгийн луйврын талаарх баримтуудыг олон нийтэд дэлгэсээр байна. Энэ удаад АНУ-ын томоохон хуулийн фирм хэрхэн дэлхийн баялгийг татварын диваажин руу хөтөлдөг талаар илчилж, үүнтэй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэрхэн холбогдож буй талаар бичсэнийг орчуулан хүргэж байна.
Малайзын Ерөнхий сайдын зөвлөхөд нийслэл Куала Лумпур болон Хонконг дахь компаниудаа удирдахад нь тусламж хэрэгтэй болов. Прокурорууд түүнийг түншүүдтэйгээ хамтран засгийн газрын эдийн засгийн хөгжлийн сангаас олон сая ам.долларыг гувчуулахын тулд эдгээр компанийг ашигладаг байсан гэж үздэг. Олон улсын хориг арга хэмжээнд орсон Оросын Калашников буу үйлдвэрлэгч томоохон зэсийн уурхайд эзэмшиж буй өөрийн хувьцаагаа Монголын сүүдрийн нэгэн компанид арилжихыг хүсжээ. Энэ наймаа тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайдыг авлигатай холбоотой хэргээр шалгахад хүргэсэн.
ТЕХНОЛОГИЙН ГИГАНТ “APPLE INC” УУЛ МЭТ ИХ ОФФШОР МӨНГӨӨ НУУХЫН ТУЛД
ТАТВАРЫН ДИВААЖИНГ ЭРЭЛХИЙЛНЭ
Тэд бүгд АНУ-ын томоохон хуулийн фирмд найз нөхөртэй.
Тэрбумтан, үндэстэн дамнасан корпорац, улс төрийн хамсаатнууд эд хөрөнгөө нуух эсвэл татвараас зайлсхийхийн тулд Чикагод төвтэй “Baker McKenzie” компанид ханддаг.
Дэлхийн 46 улсад 4700 хуульчтай, 3.1 тэрбум ам.долларын орлоготой “Baker McKenzie” өөрийгөө дэлхийн хэмжээний хуулийн онцгой фирм гэж сурталчилна. Гэхдээ энэ бол томоохон олон улсын сүлжээ үүсгэж, мэргэжлийн эрх зүйг өөртөө тохируулж өөрчилсөн АНУ, Их Британийн тоймгүй олон хуулийн фирмийн нэг юм.
“Baker McKenzie” хуулийн засаглал, олон улсын ёс зүй, хүний эрх, авлигын эсрэг бодлогын өндөр стандартыг мөрддөг гэх. “Бид найдвартай бөгөөд ил тод” гэж тус фирм ёс зүйн дүрэмдээ заажээ. “Бид нэр нүүрээ алдсан этгээдүүдтэй бизнес хийдэггүй” гэнэ.
Гэвч ганган үгний ард буй бодит байдал нь туйлын энгийн: “Baker McKenzie” нь улс, үндэстний баялаг, энгийн иргэдийн халаасны үнээр баячуудыг тэтгэдэг оффшор гэгддэг сүүдрийн эдийн засгийн бүтээгч бөгөөд тулгуур нь...
2016 оны зургаадугаар сард Оросын “Ростех” компани Монголын “Эрдэнэт” үйлдвэр дэх өөрийн эзэмшлийн хувьцааг тэр бүр танигдаагүй Монголын Зэс Корпорацад 400 сая ам.доллароор заржээ. Энэ наймаа явагдах үед Германы “Deutsche Bank”-ны мөнгө угаахтай тэмцэх хяналтын алба сэжигтэй үйл ажиллагааны талаарх тайландаа Монголын Зэс Корпорац руу олон зуун сая ам.доллар урсаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлж байжээ.
2020 онд АНУ-ын мэдээллийн “BuzzFeed News” сүлжээний олж авсан,
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумоос “FinCEN Files” ажиллагааны хүрээнд танилцуулсан мэдээллээр, Монголын Зэс Корпорацын үүсгэн байгуулагдсан болон үйл ажиллагааны талаарх мэдээлэл бараг үгүй байна гэж “Deutsche Bank” мэдээлж байв.
МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ШУУРГА
Энэхүү наймаа Монгол Улсад улс төрийн шуурга дэгдээж, шүүхийн тулаан, өндөр албан тушаалтны авлигын хэрэг үүсгэхэд хүргэсэн. Үүний нэг бай нь тухайн үед ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Чимэдийн Сайханбилэг байв. Монгол Улсын парламент Сайханбилэг хууль тогтоох байгууллагаар хэлэлцүүлэлгүй энэ асуудлыг дур мэдэн шийдсэн гэж тогтоон, энэхүү наймааг хууль бус хэмээн үзсэн. Түүнчлэн, шалгалтын явцад Монголын Зэс Корпорацын ард Монголын Худалдаа хөгжлийн банк байсныг тогтоов. Улс төрд нөлөө бүхий тус банк дээрх худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд нийтийн мөнгийг зүй бусаар ашигласан болохыг шалгалтын явцад мөн илрүүлжээ. Тус банкны хувьцааны 4.8 хувийг эзэмшдэг “Goldman Sachs” стратегийн хяналт хэрэгжүүлдэггүй гэж мэдэгдэв.
Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Роберт Амстердам Монгол Улсын ерөнхий сайд асан Сайханбилэг энэ наймаанд ямар ч үүрэг гүйцэтгээгүй, буруу зүйл хийгээгүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, “Ростех” өөрөө л Монголын Зэс Корпорацыг сонгож, хувьцаагаа өөр бусдад худалдахыг хүсээгүй. Улс төрийн шалтгаанаар Эрдэнэтийн асуудлыг шалгаснаар Монгол Улсын бизнесийн таатай орчин гэсэн нэр хүндэд нь сэв суусан гэж Амстердам ярьжээ.
Үйлчлүүлэгчийн нууцаар халхавчлан “Baker McKenzie” фирм “Ростех” компанийн гэрээ болон хар жагсаалтад орсон Оросын бусад компанийн талаарх асуултад хариулахаас татгалзав. Тус хуулийн фирм үйлчлүүлэгчиддээ зөвхөн худалдааны хориг арга хэмжээг хэрхэн бүрэн хэрэгжүүлэх тухай зөвлөгөө өгсөн гэнэ.
“Ростех” компани тайлбар өгөхөөс мөн л татгалзав.
“Baker & McKenzie CIS’s” нь Английн суваг дахь Гернси аралд бүртгэлтэй. “Tax Justice Network” ашгийн бус байгууллагын мэдээллээр, Гернси арал нь дэлхий дээрх хамгийн нууцлаг татварын диваажингийн нэг.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын түнш Францын өдөр тутмын “Le Monde” сонин “Baker & McKenzie CIS’s” Гернс дэх офис үйл ажиллагаа явуулдаггүй, халхавч компани болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 6 )
Гэнко авч Хайдар хотоо барих байсан юм байлгүйл.
Сайханбилэг яг юу хийсэнм б, тодорхой бус бн
АНУ НЬ АВИЛГАЧ, УРВАГЧ САЙХАНБИЛЭГИЙГ ЯАГААД ХАМГААЛААД БАЙНА ВЭ ?????.................
Элбэгдохж ард н байгаа
muu gulug hureed ir chamaig ulsaa hudaldsaniig chini bugd medej bgaa shuu.
Ингээд авилгалч ерөнхий сайд Сайханбилэг нь монголд ирэх нүүргүй болж л дээ. Эх оронч дүр эсгэсэн иймэрхүү хүмүүст зкохих ял шийтгэлийг нь эдлүүлэх хэрэгтэй. С.Баяр, Баярцогт, Сү.Батболд мэтийн хүмүүсийн шунал гарын үсэг, авилга авч баяжсан нь нэгэнт тодорхой болсон. Үе үеийн эцэг өвгөдийн цусаар бүтсэн эх нутгийн баялгийг цөөн хэдэн хүний хууль бус үйлдлийг хатуу цээрлүүлэх нь зүйтэй. Жирийн иргэд авилга өгөлцөж авалцдаг уу??? Үүнийг зөвхөн төрийн түшээд өөрсдөө л хийдэг. ”ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АДГИЙН ЗҮЙЛ БОЛ ЭХ ОРНОО ТОНОН ДЭЭРЭМДЭХ ЯВДАЛ”\n