Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Улаанбаатар хотыг хэвийн өвөлжүүлэхэд анхаарч, "Тавантолгой түлш"компанид үүсээд байгаа асуудлыг шийдэх ажлын хэсгийн ахалж ажиллахаар болжээ.
Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ:
-Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтэд амаргүй байна. Дэлхий нийтээрээ хямралд өртөж байна. АНУ өрийн таазаа нэмэгдүүлэхгүй бол дефольт зарлах хэмжээнд хүрч байна.
Шатахууны нөөц дөрөвдүгээр сард дуусаагүй байж сонгуулийн өмнө зохиомол хомсдол үүсгэсэн. Өчигдөр бас нэг компани алдаа гаргаж, өнөөдөр буруугаа хүлээсэн.
-С.Зоригийн хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-С.Зоригийн хэрэг шалгагдах шатандаа явж байгаа. Хуулийн байгууллага мэдэгдэх ёстой. Эцсийн дүндээ суллагдахаас аргагүй болсон учраас Улсын дээд шүүх шийдвэрээ гаргасан. "Гурван настай эмээ байна, энэ гурвыг амьд байхад нь уулзуулах юмсан" гэж би хэлж байсан. Миний хэлж байсан зүйл өнөөдөр биелсэн.
-Шатахууны хомстол үүсгэх зорилго улстөрчдөд байна гэх шүүмжлэл гарсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хомсдол бий болгох гэж улстөрчид оролцсон гэж улайм цайм ярих баримт байхгүй. 2021 оны дөрөвдүгээр сараас ОХУ гадагш гаргах шатахууны хэмжээг хязгаарлана гэж мэдэгдсэн. Харин манай хувийн аж ахуй нэгжүүд хоёр талдаа сайн ажиллаж чадсан учраас цаашдын хохирол багатай давж чадлаа. Шатахууны үнэ геопилитикийн шалтгаантай өсөөд байгаа. Вакцин ганцхан жилийн дотор их гүрнүүд вакцинаар дамжуулж геополитикийн асуудлаа шийдэж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН:
-Өчигдрийн тухайд шатахууны хомсдол үүсээгүй. Аж ахуйн нэгжүүдтэй уулзахад тав хоногийн хэвийн нөөц байна гэж мэдэгдсэн. ОХУ энэ сард 54 мянган тонн Аи92 авто бензин нийлүүлэх ёстой. Зохиомол хомсдол бий болгохыг оролдсон.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Өнөөдрийн байдлаар 71,4 тонн байна. Энэ хэмжээ оргил ачааллын үед хагас сар, жирийн үед нэг сар байдаг. Барьцалдуулагч нэг сарын нөөц байна. Өнөөдөр шахмал түлшний хомсдолд орсон гэж огт үзэж болохгүй. Борлуулах цэгийн тооноос хамаарч оочер дараалал үүсэх шиг боллоо. Өнөөдрийн байдлаар дараалал багассан. Борлуулалтын цэг 200 гаруй байсныг 420 цэг болгосон. Өнгөрсөн онд 600 цэг байсан тул ирэх арваннэгдүгээр сард 600 цэгт шахмал түлшээ борлуулж эхэлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Улс оронд нууцлах тоо баримт гэж байдаггүй юм уу
ene zunug yum shiideg yum baih daa