Гадны иргэд үй олноороо амьдарч болох хуулийн төслийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, дэмжив.

Уг нэмэлт өөрчлөлтөд гуравхан зүйл заалтыг өөрчлөх тухай тусгажээ. Гэхдээ энэ гурван заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх маш ноцтой асуудлыг тусгажээ.

Монгол Улсад 50 мянга ба түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэн түүний гэр бүл Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох аж. Өөрөөр хэлбэл 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гадны иргэн гэр бүлийн хамтаар чөлөөтэй зорчиж болох нь. 

Чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Монгол Улсад байр, машин авчихсан, хоёр ажилтанд цалин өгдөг гадны иргэн хөрөнгө оруулагч гэдэг ангиллаар чөлөөтэй орж гардаг болох нь. Энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүй” гэж мэдэгдэв. Уг байр суурийг Б.Бат-Эрдэнэ гишүүн дэмжиж, цэнхэр паспортын хуулийг дахин оруулаад ирлээ хэмээн шүүмжлэв.

Ийнхүү хуралдаанаар хэлэлцсэний дүнд гишүүдийн олонх нь буюу 28 гишүүн дэмжиж цааш хэлэлцэхээр болов. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд 26 гишүүн дэмжээгүй юм.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар санаачилжээ. Д.Өнөрболор гишүүний хувьд Зайсангийн “босс” гэгддэг. Тэрбээр барилгын салбарт олон жил зүтгэсэн бөгөөд Зайсанд байрлах тансаг зэрэглэлийн ихэнх орон сууцыг барьсан нэгэн юм. Мөн Х.Ганхуяг ч томоохон бизнес эрхлэгчдийн нэг. Тэрбээр Хера Холдинг группийн Ерөнхийлөгч асан билээ. Энэ нь тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, барилга, барилгын материал, нийтийн тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.182) 2025 оны 03 сарын 13

за арай л дэндэж, бүр маниусыг яаж ч байсан болно гэж эрдэж, бүүр сагаж эхэллээ энэ муусайн хулгайчууд. энэ одоо юу гэсэн үг вэ? бид чинь хэдүүлээ билээ? 50,000 доллар гэж юу билээ, ер нь гадны хөрөнгө оруулагч гэж хэн бэ? яаж Монгол Улсад хөрөнгө оруулсан бэ гэдгийг үзэж нягталж шалгадаг байгууллагууд нь сайн ажиллахгүй байна, тагнуул ҮАБЗ ажиллахгүй байна. одоо мод тарих асуудал ярих цаг биш шүү

1  |  0
Ганаа(66.181.165.92) 2025 оны 03 сарын 13

Арга ядахад 50 мянган долларыг 3 жилийн хугацаанд банкинд 3 жилийн хугацаанд авахгүй байршуулдаг заалт оруулж болдоггүй юм болов уу

1  |  0
Иргэн(64.119.19.125) 2025 оны 03 сарын 13

Тэр хууль дэмжсэн 28 гишүүнийг ил тод хэвлэл мэдээллийн салбарынхан мөрдөж байгаад нэрсийг нь олж олон нийтэд зарлах хэрэгтэй.

2  |  0
Иргэн(64.119.19.125) 2025 оны 03 сарын 13

Ялангуяа Монголчуудын нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэддэг Х.Булгантуяа, П.Анужин нарыг бүр гайхаж байна. Улс орныг санхүүгийн дампууралд ард түмэн улсын минь тусгаар тогтнол хүргээгүй сэтгэж чадах тэнхэлгүй хушган чинээ тархитай та нар л хүргэсэн. Оролдох юм оролдохгүй юм гэж бас байдаг юм. Монголчуудын хамгийн эмзэг асуудал болох тусгаар тогтнолын асуудлаар хамаагүй оролдож байгаад дотоодод үймээн самуун гаргаж нийгмийг тогтворгүй байдал хүргэх бий. ТЕГ, Үндэсний аюулгүй зөвлөл, УИХ дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар юу харж сууна вэ?

1  |  0
Зочин(66.181.176.13) 2025 оны 03 сарын 13

Өнөрболор, Хассуурийн Ганхуяг нар бол Солонгосын хөрөнгө оруулалттай компанийн хаялгаар боссон хүмүүс хэний төлөөлөл, хэний эрх ашгийг хамгаалагчид болох нь ойлгомжтой. \n

3  |  0
Иргэн(64.119.19.125) 2025 оны 03 сарын 13

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар хуулиа эргэж татаараа. Энэ улс та нарын тоглоом биш шүү. Бид хүн ам цөөн жижиг дархлаа султай улс шүү. 145 сая төгрөгөөр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө худалд гэж Байтаг Богдод цэрэг эрс, Халхын гол дээр дайчин эрс 2200 гаруй жилийн турш 100, 100 сая Монгол эрчүүд амь насаа дэмий золиослоогүй юм шүү. Та нарын нүд зоос байж болно. Татвар төлөгчдийн мөнгийг хулгайгаар идэж уувал идэж уудаг юм байгаа биз. Тусгаар тогтнол, газар нутгийг минь та нар 145 сая төгрөгөөр арилжиж идэж уухгүй шүү.

3  |  0
Иргэн (70.93.178.224) 2025 оны 03 сарын 13

Хөрөнгө оруулалтын босго дэндүү доор бноо их ядуу сэтгэлгээ эндээс харагдаж бна юу вэ 145 сая больж үзээрэйдээ дор хаяж 500 сая доод тал нь 500 сая ч багадана тэрбум төгрөгийн бодитой хөрөнгө оруулж бж тэр эрхийг хүртэх нь зүйд нийцнээ

2  |  0
Зочин (139.5.216.30) 2025 оны 03 сарын 13

Эсэргүүцэж байна

2  |  0
Иргэн(139.5.217.68) 2025 оны 03 сарын 13

Энэ новшнуудыг зайлуул.

2  |  0
Zochin(109.89.151.254) 2025 оны 03 сарын 13

Yyniig demjeed baigaa ter 28 gishyyniig il bolgox xeregtei! Tsooxon solongoschuud baaxan xujaa nar l orj irne ene ni yndesnii ayulgyi baidald yaj zanalxiixiig medseer baij ! Urd ni ynegyi oruuldag baisnaa odoo 50.000 dollar tolson bolgoniig byr ger byltei ni oruulna ch gex shig Mongol uls gemt xergiin yyr gazar bolox yum baina l daa esergyytsej baina !!!

5  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Энэ 4 жинхэнэ гадны зариалгаар ажилж байна

3  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Энэ 4 жинхэнэ гадны зариалгаар ажилж байна

2  |  0
Өрөм дотроосоо...(124.158.71.131) 2025 оны 03 сарын 13

Өтөх адил Монголыг ТӨР-ийн урвагчид ”МӨХӨЛ” руу түлхэж байна. Наадах заалтаа ХАС ХАС...

5  |  0
Иргэн(66.181.160.60) 2025 оны 03 сарын 13

Эрс эсэргүүцэж байна

2  |  0
даш(139.5.217.26) 2025 оны 03 сарын 13

50000 доллар гэвэл өнөөх ДОХ тараагчид, ХАР ТАМХАИЧИД цуглана. Өөрөөр 50000 доллараар ямарч бүтээн байгуулалт хийхгүй шүү дээ. Яаж ийм тэнэг юм сэтгэдэг байна аа? Тэр Өнөрболорт л ийм хүмүүс хэрэгтэй юм байх даа.

5  |  0
ҮГҮЙ ҮГҮЙ(59.153.114.163) 2025 оны 03 сарын 13

ИНГЭЖ БОЛОХГҮЙ АВЛИГАЧИД АА

3  |  0
Top