УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны ням гарагт болно.
Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авах, сонгуулийн хороо, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
Сэтгэгдэл ( 1 )
Солиорчихсон юм.