Чуулган: Нүүрс тээвэрлэлтийн талаар асуулгын хариуг сонсож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Дээрх асуулгад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Цагаан хадны сууршлын бүсэд оршин суугч, нүүрс тээврийн жолооч гээд 18600 иргэнийг нэг, хоёрдугаарт тунд бүрэн хамруулсан.

Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 215 хүн хамруулсан мэдээтэй байна. Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомтын чиглэлд нүүрс тээврийн 244 аж ахуй нэгж 18997 тээврийн хэрэгсэл 16715 жолооч Тээврийн нэгдсэн системд бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр нь бүгд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байна.

БНХАУ-ын зүгээс Ганц мод боотын нэвтрүүлэх хүчин чадалд тохируулан "С" зөвшөөрлийг 6000 дээшгүй тээврийн хэрэгсэлд олгох шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор тээврийн компаниудын шинээр авсан тээврийн хэрэгслийг БНХАУ-ын тал бүртгэх ажил удаашралтай байна. Түүнчлэн коронавирусний тархалттай холбоотойгоор Ганц мод боомтын орчимд 1500-аас илүүгүй жолооч бөмбөлөгт байршуулах шаардлага тавьж байгаа. 

Гашуунсухайт боомтоор тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ADBM ХХК, Арвижих ХХК тус бүр 466,300 сая төгрөгийн зээлийг авсан байна. 

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тээвэрчдийн хотхон, Ханбогд суманд зогсоол үйлчилгээний байгууламж баригдаж эхнээсээ ашиглалтад орж байна" гэлээ. 

Мөн Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явц байдлын талаар инженерийн нарийвчилсан зураг батлагдсан учраас ажил эхэлсэн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бүрэн хийгдсэн. Төмөр замын цариг нь Гашуунсухайт боомт хүртэл өргөн байх тухай УИХ-ын шийдвэр гарсан. Хил холболтын тухайд Хятадын талтай яриа хэлцэл хийгээд явж байна гэж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top