Жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын Улаанбаатар кино наадам 2021 оны 10-р сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ жил тус наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөлөөс (МУЗ) Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.
Энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой.
Сэтгэгдэл ( 0 )