УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр тойрогт явагдсан нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж байна. Энэ үеэр тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Ирц хүрсэн ч хүрээгүй ч сонгуулийн дүнгээ танилцуулна " гэдгийг тодотголоо. Хэнтий аймгийн 80 хэсгийн хорооноос 19 хэсгээс нь мэдээллээ ирүүлжээ. Одоогоор МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат тэргүүлж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт Н.Батшугар тэргүүлж эхэллээ.
Санал хураалтын ирц хүрээгүй тохиолдолд дахин санал хураалт явуулах юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна гэж заасан байдаг.
Энэ удаагийн нөхөн сонгуульд хоёр тэрбум төгрөг зарцуулсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
za arai hudlaa blgvi dee ard tumniig ingej dord vzej bolohgvi bhaa
ZAIL ZAIL
uuriinhuu huukhdiig amidrald hurgekh geed baigaa yum uu hunii huukhdiig uu eeee