Америкийн "Red Rock Film Festival" олон улсын кино наадамд Монголоос хоёр кино оролцох болжээ.
Найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” бүтээлүүд энэ наадамд Монгол улсыг төлөөлнө.
“Эмэгтэй” 2020 онд хийгдсэн бөгөөд нээлт нь цар тахлын улмаас онлайн явагдсан. Энэ кинонд Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Ан Чжэ Мо Ан дүр бүтээжээ.
“Дурсаж яваарай” кино нь 1990-өөд оны нийгмийн шинэчлэлийн үеийн бодит түүхээс сэдэвчилсэн зохиол юм.
Red Rock Film Festival наадам энэ сарын 18-23-нд Ютад болно.
Сэтгэгдэл ( 0 )