Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 0 рүү чиглүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Манай улс 2015 оноос нэмэгдсэн өртөгийн албан татвараас хоёр хувийг буцаан олгодог болсон. Одоо бол иргэд улирал болгон НӨАТ-ын буцаан олголт авч байгаа. Үндсэндээ 10 хувийн татвар төлөөд 2 хувийг нь буцаан авч байгаа тул буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх тухай зарим гишүүд ярьдаг. Харин Сангийн сайд Б.Жавхлан буцаан олголтыг нэмэгдүүлэхгүй, харин ч 0 рүү чиглүүлэх бодлого барьж буйгаа илэрхийллээ. 

Тэрбээр "Манай улс бол НӨАТ-ын бага тарифтай улсын тоонд ордог. Манай урд хөрш 16 хувь, хойд хөрш 20 хувийн татвартай. Гэтэл манайх аравхан хувийн татвар авдаг байж хоёр хувийг нь буцаагаад өгчихдөг. Зарим нэг гишүүд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх санал гаргадаг. Буцаан олголтын хувь хэмжээг нэмэх боломжгүй. Харин ч багасгах 0 рүү чиглүүлж хөдөлгөнө. Буцаан олголт аль болох байхгүй байх хэрэгтэй. НӨАТ тогтолцоо руу 2015 онд ороход хамрагдалт 45 хувьтай байсан. Одоо 67 хувьтай байна. Цаана нь бүртгэлгүй эдийн засаг 33 хувь байна гэсэн үг. Бидний зорилго НӨАТ-ын хамрагдалтыг 90 хувь болгох юм. Магадгүй 90 хувьд хүрсний дараа 2 хувийн асуудлыг эргэж харах бодлого хэрэгжүүлж болох юм. Тэр болтол буцаан олголтыг багасгаж магадгүй. Энэ бол далд эдийн засгийн бүртгэлийн татвар учраас төр маш хатуу бодлого баримтална" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.87.140) 2021 оны 10 сарын 13

Энэ үг маанаг мулгуу Жавхлангийн үг яг мөөн.

0  |  0
eenee(66.181.180.248) 2021 оны 10 сарын 12

юу гэсэн үг юм тНӨАТийн татвар чинь зөвхөн хэрэглэгчид төлдөг хэрэглээний татвар манайхаас бусад орнууд 100хувь буцааж өгдөг юм бага тэнэгтээрэй сангийн сайдаа

1  |  0
Энэ Жавхлан гэх ЭРГҮ(192.82.72.234) 2021 оны 10 сарын 12

Жавхлан арай жулдаж байнааа, угааасаа толгой муутай гар юм биан. Ямар ацных нь сангийн сайд вэ??? Халамж гэж юу байдгаа ооогт ойлгоогүй худлаа Попорсон Халмажийг халья гэж тэнэгтсэн эргүү байна. НӨАТ ийн буцаан олголтыг нэмэхгүй ч гэх шиг. Ийм эргүү хулгайхцаас өөр сангийн сайд хийх хүн байхгүй юм уу???? Тоо мэдэж, тооцож мэдэхгүй, ЭЗ- нэ томьёогоо мэдэхги Эргүү Жавхланг зайлуулчааачээ МАН.

0  |  0
Сонгогч(139.5.218.84) 2021 оны 10 сарын 12

Мандахбаяраа чиний энд хүн үгээ хэлж болдоггүй тэр дор нь устгаж байх юм бол энэгээр чинь яах юм

0  |  0
Сонгогч(139.5.218.84) 2021 оны 10 сарын 12

Чамд ер нь өгөхгүй, байхгүй болгоно гэхээс өөр мэддэг монгол үг бий юу эргүү малаа

2  |  0
Top