МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох Үндэсний хоёрдугаар лигийн хаалтын үйл ажиллагаа болж “Илч” клуб аваргын цомыг өргөлөө.
Аваргуудтай эцсийн мөч хүртэл сонирхолтой өрсөлдөөн үзүүлсэн залуу бүрэлдэхүүнтэй “Эрчим-Б” баг мөнгөн медаль хүртэж, “Илч” клубийн хамтаар Үндэсний нэгдүгээр лигт дэвших эрх авсан юм. Харин хүрэл медалийг “Сэлэнгэ Эф Си” клуб хүртэж нэгэн өрсөлдөөнтэй улирлыг медальтай өндөрлүүллээ.
Эхний гурван баг медалиа энгэртээ гялалзуулахын зэрэгцээ шилдэг тоглогчид, 4-10 байрын багууд мөн шагналаа гардан авав.
Тодруулбал шилдэг хаалгачаар “Эрчим-Б” багийн Б.Төгөлдөр тодорсон бол “Сэлэнгэ Эф Си” клубээс Г.Баярбаатар шилдэг хамгаалагч, Б.Баярзориг шилдэг хагас хамгаалагчийн шагналыг тус тус хүртлээ.
Лигт хамгийн олон гоол оруулсан шилдэг довтлогчоор нийт 17 гоолыг бүртгүүлсэн “Илч” клубийн М.Ганбаатар тодорлоо. Мөн М.Ганбаатар энэ өдөр спортын мастер цол хүртэж баяр дээр нь баяр нэмсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )