10:00 ЦАГ: Нэмэлт санал хураалт үргэлжилж байна

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт 07:00-22:00 цагт явуулахаар болсон. 

Нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд байршуулж, санал авах 131 хэсэгт сонгогч саналаа бусдаас хараат бусаар, аюулгүй нөхцөл байдалд өгөх боломжийг хангаж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, хяналт тавьж, Сонгуулийн байгууллагад хамаарах зөрчил, дутагдлыг нэн даруй засч залруулж шуурхай ажиллаж байгаа аж.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Баянмөнх-1, 2-р баг, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т болох тул ЭХНИЙ САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦООГҮЙ СОНГОГЧ Та бүхнийг хүрэлцэн ирж, саналаа өгөхийг уриалж байна. 
 

  • СХД-ийн сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 40.59%
     
  • Хэнтий аймгийн сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 37.59% хувьтай байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top