Шинэ гишүүдийн CV хийгээд ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН мэдүүлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугар нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргажээ. Ингээд шинээр сонгогдож буй гишүүдийн ХОМ-ийг танилцуулж байна. 

ЭНХБАЯРЫН БАТШУГАР
 

Мэргэжил: Санхүүч, эдийн засагч

Төгссөн сургууль
 

  • АНУ-ын Бэнтлигийн их сургууль төгссөн (2004 он)

Ажилласан байдал
 

  • 2008 онд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/  хөрөнгө оруулалтын банкинд банкир
  • 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч
  • 2011-2012 онд МАХН-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон ажилласан.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Жилийн 92 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд 704 сая төгрөгийн орлоготой. Мөн нийтийн орон сууц 1, Toyota, Land Cruiser 200, Yamaha fzr 400 мотоциклтой аж.

Нийтдээ 162 сая төгрөгийн хадгаламжтай бол 2 тэрбум төгрөгийн зээлтэй аж.

Э.Батшугар нь "Эскон" ХХК, "Хаттан интернейшнл Монголиа" ХХК, "Миллнниум капитал интернейшнл" ХХК, "Милленниум энтертэйнмент" ХХК, "Момиэд" ХХК, "Милленниум финанс" ХХК, "Содмаргад" ХХК, ЗГМС ХХК, "Засгийн мэдээ" ХХК, ЗМС ХХК, "Эс Си Эн Майнинг" ХХК, "Рескон" ХХК, "Медиахолдинг" ХХК, "Ремиф технложис" ХХК, "Эрчим хүч түгээх сүлжээ" ХХК, "Монсамил" ХХК, "Монфарм трейд" ХХК компаниудыг 100 хувь эзэмшдэг хэмээжээ. 


ЦАГААНХҮҮГИЙН ИДЭРБАТ
 

Мэргэжил: Англи хэлний багш, Төрийн удирдлагын менежер

Төгссөн сургууль
 

  • 1989 - 1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
  • 1999 - 2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг хамгаалсан. 
  • 2006 - 2007 онд Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр төгссөн. 

Ажлын туршилга
 

  • 2003 - 2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
  • 2008 - 2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
  • 2012 - 2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016 - 2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
  • 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч 
  • 2020 оноос Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа. 

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Хэнтий аймгийн Засаг дарга тэрбээр жилийн 22 сая төгрөгийн орлоготой аж. Харин түүний гэр бүлийн гишүүд 40 сая төгрөгийн орлоготой.

Нийтийн орон сууц 1, хашаа байшин 1, үйлчилгээний зориулалттай 2 байгууламж эзэмшдэг юм байна. Мөн Toyota- Lexus автомашин, өмчлөх хэлбэрийн 3 байршилд газартай, 15 сая төгрөгийн хадгаламжтай, 58 сая төгрөгийн авлагатай, 104 сая төгрөгийн зээлтэй бөгөөд "Хэнтий ТВ"-ийн 56 хувийг эзэмшдэг байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард иргэдийн чинь тө(59.153.115.217) 2021 оны 10 сарын 18

Залуучуудынхаа төрдөө зүтгэх их үйлсэд нь амжилт хүсч, цагаан сүүнийхээ дээжийг өргөе. Ард түмэн чинь та нараасаа их зүйл хүлээж буй шүү. Итгэлийг минь биелүүлээрэй.

0  |  0
Зочин(59.153.115.217) 2021 оны 10 сарын 18

Хувьцаа гэж мэдэх үү? Хувьцаагаар баяжих гэдэг бол жинхэнэ зөв арга. Батшугар маань энэ талын мэдлэг боловсролыг ард түмэндээ зааж сургана гэдэгт итгэж буй шүү. Төрийн бодлогод оруулж өгөх байхаа

0  |  0
Идэрба т.. Аа Хэнтий(192.82.71.213) 2021 оны 10 сарын 18

Iderbat.. Batshugar iin derged.. Taс хөдөөний.. Их хуралд бас 1 хөдөө. ИХ ХУРАЛ ХЭНТИЙ.... БИШ ШҮҮҮ

0  |  0
монгол(64.119.25.23) 2021 оны 10 сарын 18

ҮР УДМААРАА БИЗНЕС ЭРХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ БӨӨН ХӨРӨНГӨТЭЙ ХААНААС ГАРСАН, АВСАН ХӨРӨНГӨ ВЭ

0  |  0
Top