Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.20/ болж байна.
Хуралдаанаар ХЗДХЯ-ны дэд сайд С.Баатаржавыг чөлөөлж, түүний оронд Б.Солонгоог томилсон байна. Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд түүний оронд Д.Батбаатарыг томилжээ.
ХЗДХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан С.Баатаржав нь Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс итгэмжлэхээ гардаж авсан юм.
Харин Д.Батбаатар нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ЗГХЭГ-ын дэд дарга болж байна. Түүний өмнөх албан тушаалд буюу Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэн томилогджээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
huuchin ajil deeree iluu ih ajil amjuulah bsan uym shuu