З.Мэндсайхан: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд ороогүй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.20/ үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгө үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Хадгалалтын хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнийг богино хугацаанд хилээр нэвтрүүлэх ямар боломж байгааг судлах чиглэлийг Засгийн газраас өглөө. Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яамнаас төлөөлөл авч, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдана. Гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тос зэргийг гаалийн татвараас чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд орсон зүйл алга. Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногоо тасрах эрсдэлтэй байна. Эрээн хил гаалиа хэзээ нээх нь тодорхойгүй байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top