АНУ-ын Лос-Анжелес хотод Marvel Eternals киноны нээлт болсон талаар бид мэдээлсэн.
Энэ ёслолын дараа “Холливудын эмэгтэйчүүд” ёслолын ажиллагаа болсон юм. Энэ жилийн Оны шилдэг эмэгтэйгээр шалгарсан есөн эмэгтэй ёслолд оролцох ёстой байсан ч тайзан дээр тав нь л гарсан юм. Учир нь өмнө нь болсон Marvel Eternals киноны нээлт дээр зочдын дунд ковидийн халдварын тохиолдол гарсан тул нээлтэд оролцсон Анжелина Жоли, Жемме Чан, Сальме Хайек, Лорен Ридлофф нар тусгаарлагдахаас өөр аргагүй болжээ.
Америкийн ELLE сэтгүүлийн редактор Нина Гарсия “Холливудын эмэгтэйчүүд” ёслолыг нээхдээ “27 дахь удаагийн ёслолд тавтай морил. Би энд та бүхэнтэй хамт байгаадаа их баяртай байна. Гэвч одоо бодит байдал өөр болж, шинэ дүрэм тогтоод байна. Marvel Eternals киноны жүжигчид ковидийн довтолгоонд өртсөн тул тэд супер тусгаарлалтад орсон. Тэднийг ирээгүйд өмнөөс нь хүлцэл өчиж байна” гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )