Б.Батцэцэг: Хятад улс ковидын үед МАШ ЧАНГА БОДЛОГО баримталж байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

УИХ-аар ирэх оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын сайд нар 14 хоногт нэг удаа хэвлэлийнхэнд хуулийн төсөлтэй холбогуулан мэдээлэл өгч байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр /2021.10.26/ Сангийн сайд Б.Жавхлан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар ирэх оны төсвийн төслийн талаар хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай улс урд хөрштэй хэвийн харилцаатай байгаа. БНХАУ ковидын үед маш чанга бодлого баримталж байгаа. Хэрэв гаднаас халдвар гарсан тохиолдолд төрийн албан хаагчтайгаа хариуцлага тооцоод явж байгаа юм билээ. Хариуцлага тооцуулсан 1000 гаруй албан хаагч бий. Тэгэхээр маш хариуцлагатай хандаж байна гэсэн үг" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.160.27) 2021 оны 10 сарын 27

ЗӨӨЛӨН БОДЛОГО БАРИВАЛ БҮГД СҮЙРНЭ ГЭДГИЙГЭЭ , ТЭД МЭДЭЭД БАЙНА Л ДАА БҮСГҮЙ МИНЬ ДЭЭ ... ЯАЖ НЭГ УХААРУУЛЪЯ ДАА ЧААВААС ГЭЖ ...ҮЙЛДВЭР , НАРИЙН НОГОО МОГООГОО ӨӨРДӨӨ ТАРИАЛАХ ТАЛ ДЭЭР БОДЛОГО БОДООЧ ДЭЭ ... \n

0  |  0
ЗОЧИН(66.181.160.27) 2021 оны 10 сарын 27

СЭТГЭХГҮЙ БОЛ ДУУРАЙГАА Ч ГЭДЭГ АЛДАРТАЙ ҮГ БАЙДАГ БАЙХ АА , ХЯТАДУУД ЭНЭ ӨВЧИНӨӨС ҮНЭХЭЭР АЙЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ , ТҮҮНЭЭС МАНЬ 3 САЯ ХАН ХҮНИЙГ БОДООД БАЙХ УУ ТЭЙ МАНГАР ЮМ ЯРЬДАГ ГАР ВЭ ...\n

0  |  0
Иргэн(202.9.46.169) 2021 оны 10 сарын 26

Энэ хэцүү үед энэ ажлаа мэдэхгүй манараад байгаа 76чууд одоо монгол улсыг маань самарч байна одоо яан даа монгол улс маань ёстой хамраараа газар хатгаж булай болохнээ ерөнхийлөгч хүрэлсүх гараад монгол улс маань жинхэнэ мөхжийн штээ арга хэмжээ авдагүй юм байхдаа бүүр гайхаад байхын

0  |  0
(64.119.27.27) 2021 оны 10 сарын 26

hyatadruuga yavaldaa tegeed

0  |  0
Top