Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 95 хувийг ОХУ, таван хувийг БНХАУ хангадаг. Өчигдрийн /2021.10.25/ байдлаар ОХУ-аас 13550 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25800 тонн АИ-92 автобензин импортлоод байгаа талаар салбар яамнаас мэдээллээ.
Энэ сард ОХУ-ын "Роснефть" НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын "Петрочайна интернейшнл" компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөсөн. Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа өнгөрсөн 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-95 вагон буюу 1000-5500 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхэлжээ.
Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7750 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийж эхэлсэн байна. Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байгаа аж.
Тухайлбал, аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд
ОХУ-ын Ангарскийн ГТБҮ-ээс аравдугаар сарын 23-ны өдрөөс ачилтын хэмжээ эрс нэмэгдэн 95 вагон цистерн ачсан ба уг ачилтаас 47 вагон цистерн буюу 2800 орчим АИ-92 шатахууныг Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Сайншанд, Чойр, Чойбалсан зэрэг хот суурин газруудад хаяглан ачилтыг хийсэн ба аравдугаар сарын 27-ноос тухайн бүс нутагт түгээлт хийгдэн хангамж жигдэрч эхэлнэ.
Монгол Улсын АИ-92 автобензины хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг талаар мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )