Business Insider: Пхеньян Ким Жөн Унгүй өдөрт бэлдэж байж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Ким Жөн Уны биеийн байдал тааруу байна гэсэн яриа байнга гарах болсон билээ. БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн жил нэлээд удаан хугацаанд олны өмнө гараагүй бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд Ким Жөн Уныг нас барсан байж магадгүй гэх таамгийг хүртэл дэвшүүлээд байсан юм. Тэрбээр  цуу яриа худлаа гэдгийг нотолсон ч Пхеньян  хаалттай хаалганы цаана Ким Жөн Унгүй өдөрт бэлдэж байж магадгүй талаар “Business Insider” мэдээлжээ. Шинжээчид Кимийг хэн залгамжлах тухай таамаглал хүртэл дэвшүүлээд эхэлсэн билээ.

Хойд Солонгос 73 жилийн түүхэндээ ердөө гуравхан удирдагчтай байсан. Анхны удирдагч Ким Ир Сен 1980 онд буюу нас барахаасаа 14 жилийн өмнө хүү Ким Чен Ирийгээ өөрийн залгамжлагчаараа томилсон. Харин Ким Чен Ир 2008 оны зун буюу хүнд харвалтын дараа бүрэн эдгэрч чадахгүй нь тодорхой болсон үедээ Ким Жөн Уныг залгамжлагчаараа томилсон.

Хэдийгээр залуу, туршлагагүй ч Ким Жөн Ун эрх мэдлээ ашиглан улсаа нэгтгэж чадсан. 2013 онд тэрбээр өөрийн авга ах Жан Сон Тхэкийг намын эсрэг болон хувьсгалын эсэргүү хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цаазалсан юм. 2017 онд Ким Жөн Уны төрсөн ах Ким Жөн Нам Куала Лумпурт амиа алдсан. Түүний амь насанд  Ким Жөн Уны захиалгаар халдсан байж магадгүй гэх таамаг ч бий. Ким Жөн Нам нь Ким Чен Ирийн ууган хүү бөгөөд БНАСАУ-ын дэглэмийг хатуу шүүмжилдэг нэгэн байсан юм. Тагнуулын эх сурвалжийн мэдээлснээр Ким энэ жил  дахин нэг сар гаруй хугацаанд  олны нүднээс алга болоод зогсохгүй 44 паунд жин хассан байна. Өнгөрсөн сард болсон жагсаалын үеэр Ким нэлээд  туранхай харагдаж байсан. Хойд Солонгос болон  Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Сью Ми Терри “Түүний эрүүл мэндэд юу тохиолдож байгааг бид мэдэхгүй байна.

Хойд Солонгос хэдийнэ хүнсний хомсдол, үерийн гамшгаас үүдэлтэйгээр эдийн засгийн хүндхэн байдалтай нүүр тулсан. Эдгээр сорилтуудын дунд Ким Жөн Ун эрүүл мэндийн байдлаас болж, улс төрөөс хөндийрвөл БНАСАУ тогтворгүй байдалд орж болзошгүй юм” гэжээ. Ким Жөн Ун нас барвал эсвэл БНАСАУ-ыг удирдах чадваргүй болсон тохиолдолд түүнийг хэн залгамжлах вэ гэдэг олон хүний анхаарлын төвд байна. Ким Жөн Уны хүүхдүүд  балчир байгаа тул Улс төрийн товчооны  хэн нэгэн санаачилгыг гартаа авч магадгүй гэсэн таамаг байна.

"Хьюндай Мотор" компанийн захирал Терри Терри “Ким өв залгамжлагчаа сонгох магадлал багатай бөгөөд энэ нь түүний эрүүл мэндийн талаарх цуурхалыг өдөөж, эрх мэдлийг нь алдагдуулах магадлалтай” гэжээ. Гэвч олон хүн түүний дүү Ким Ё Жонг хамгийн өндөр магадлалтай хүн гэж харж байна. Тэрбээр Кимийн гэр бүлийн гишүүн бөгөөд Ким Жөн Ун түүнд  бүрэн итгэдэг.

Өнгөрсөн сард Ким Ё Жон Хойд Солонгосын засгийн газрын эрх барих дээд байгууллага болох Төрийн асуудал эрхэлсэн комисст дэвшсэн юм. Тэрбээр мөн Өмнөд Солонгостой харилцах харилцаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ сүүлийн үед БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон төрийн эргэлт хийж, Ким Жөн Уныг түлхэн унагасан гэх мэдээлэл цацагдаад байсан ч БНСУ-ын Үндэсний тагнуулын албанаас үүнийг няцаасан. БНСУ-ын Засгийн газрын

Засгийн газрын өөр нэг албан тушаалтан энэ мэдээг  үнэнд нийцэхгүй гэж мэдэгдсэн байна. Ким Ё Жон тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 5-ны хооронд төрийн эргэлт хийж, Ким Жөн Уныг албан тушаалаас нь огцруулсан гэж хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл Америкийн “Globe” сониноос эш татан мэдээлсэн байна. Уг мэдээнд сүүлийн үед болсон арга хэмжээнүүдэд БНАСАУ-ын удирдагчийн оронд түүнтэй адилхан хүнийг оролцуулсан бөгөөд Ким Жөн Уны гадаад төрх өөрчлөгдсөн нь үүний баталгаа болно хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.58) 2021 оны 10 сарын 27

АРХИ УУДАГГҮЙ, ТАМХИ ТАТДАГГҮЙ, АВГАЙ ЭРГҮҮЛДЭГГҮЙ, ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ, ЖАГСААЛ ХИЙГЭЭГҮЙ, СУУЛТ ӨЛСГӨЛӨН ЗАРЛААГҮЙ БҮХ ХҮНИЙГ УРАМШУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БНА УИХ- ГИШҮҮД ЭЭ...............

0  |  0
Top