Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятад улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтэд амаргүй байгаа ч улс орнууд эдийн засгаа эргэлтэд оруулахын тулд хилээ нээсээр байна.

Сүүлийн хоёр жил хөл хорионд суусан улс орны тэргүүнүүд ч төрийн өндөр дээд хэмжээний айлчлалаа идэвхжүүлж эхэлж байгаа бололтой.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өндөр, дээд хэмжээний айлчлал хийхээр төлөвлөж байгаа эсэх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.   

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна. Өвлийн олимпын үеэр коронавирусийн нөхцөл байдал гайгүй бол Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахаар тохирсон. Хоёр хөрш маань хилээ нээн, айлчлал хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсын өндөр, дээд хэмжээний айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batbaigal (66.181.161.9) 2021 оны 10 сарын 27

mash zuv tulgamdaad bgaa okon asuudlaa shiideerei nen yalanguya hiin hooloi asuudal shuu

0  |  0
Top