Ангела Меркелийн Канцлерын 16 жилийн замнал дууслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

ХБНГУ-ын канцлер Ангела Меркельд ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайерт бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тухай мэдэгдлийг гардуулжээ.

Ингэснээр Ангела Меркель хэмээх хүчирхэг эмэгтэйн канцлерын 16 жилийн замнал албан ёсоор дууслаа. Түүнчлэн Ангела Меркелийн Засгийн газар танхимаараа огцрохоор болж байгаа юм. Гэхдээ Меркель болон танхимын сайд нар нь шинэ Засгийн газар бүрдтэл ажил үүргээ үргэлжлүүлэх аж. Штайнмайер "Цар тахал дэлхийг орвонгоор нь эргүүлсэн. Бүх улс асар их хүчин чармайлт гаргасан" гэжээ. Тэрбээр мөн  сүүлийн хэдэн жил олон улсын хурцадмал байдал буюу ээдрээтэй асуудлуудад газар авсан ч  Ангела Меркель Канцлераар ажиллаж байсан учир уг  асуудалд санаа зовоогүй талаараа онцолсон байна. Берлин дэх “Bellevue” ордонд болсон ёслолын үеэр Штайнмайер Меркелийн засгийн эрхийг барьж байсан үеийг "Орчин үеийн Германы түүхэн дэх хамгийн агуу үеүдийн нэг" гэж тодорхойлоод Меркелийн ачаар Европ задраагүй гэжээ.   

Өнгөрсөн дөрвөн жилд Меркелийн танхим 600 орчим хууль баталжээ. Ангела Меркель бол дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй билээ.  Тэрбээр хувийн амьдралынхаа талаар нэг ч удаа ярилцлага өгч байгаагүй бөгөөд түүний хувийн амьдрал нэлээд онцлог. Түүнчлэн түүний хоёр дүү хэзээ ч ярилцлага өгч байгаагүй юм. Орчин үеийн залуус өөрөөс нь өөр удирдагч мэддэггүй болтол нь удаан хугацаанд төр барьсан түүнийг шүтэн бишрэгчид нь зөвхөн Германы төдийгүй эрх чөлөөт бүх дэлхийн удирдагч хэмээн өргөмжлөх нь ч бий.

Олон улсад  Меркелийг хамгийн хүчирхэг эмэгтэй гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг дэлхийн хамгийн чадварлаг удирдагчдын нэг хэмээн тодорхойлж байсан удаатай. Гэвч Меркель өдгөө  маш том орон зайг олон улсын улс төрд үлдээгээд бууж байгаа юм. Зарим хүмүүс түүний даруухан, зөвшилцөлд голдуу тулгуурласан удирдах арга барилыг шагшин магтдаг ч Хятад, Орос тэргүүтэй түрэмгий орнуудын эсрэг хатуу чанга байр суурь, бодлого баримталж чаддаггүй хэмээн шүүмжилдэг хүмүүс ч байсан билээ. Канцлер Ангела Меркелийн 16 жилийн эрин үе төгсгөл болж байгаад зориулан тус улсын зоос, үнэт металлын онлайн дэлгүүрүүд Меркелийн хөрөг бүхий цул алтаар хийсэн бэлэг дурсгалын зоос худалдаанд гаргаад байгаа билээ. Уг зоосонд дээр Меркелийн Канцлераар ажиллаж байсан он жилүүдийг /2005-2021 он/ хөргийнх нь дор сийлжээ. 0.3 грамм жинтэй бэлэг дурсгалын уг зоос нь 49 еврогийн үнэтэй байх аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top