Тайваньд АНУ-ын цэрэг байрлаж буйг хүлээн зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 30

Тайванийн засаг захиргааны тэргүүн Бээжингээс тус бүс нутгийг чиглэсэн заналхийлэл улам бүр нэмэгдэж байгааг онцлоод АНУ-ын цэрэг Тайванийн хоолой орчимд байрлаж буйг баталсан байна. Тус засаг захиргааны тэргүүн Цай Ин Вен CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Хятадын зүүн өмнөд эргээс 200 гаруй километрийн зайд оршдог Тайвань бол дэлхий даяараа хамгаалах ёстой ардчиллын "гэрэлт цамхаг" юм гэжээ.

Тэрбээр “23 сая хүн өдөр бүр өөрсдийгөө болон ардчилалаа хамгаалахаар хичээж байна. Хэрвээ энэ бүтэлгүйтвэл тэдний итгэж байсан үнэ цэнэ болоод тэмцэж байсан зүйлс нь эргэлзээтэй болж эхэлнэ” хэмээжээ.

Тайваньд ардчилал цэцэглэн хөгжиж байгаа ч эх газрын эрх баригч Хятадын Коммунист нам (ХКН) энэ арлыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг гэж үзсээр ирсэн. Тайбэй болон Бээжингийн харилцаа сүүлийн үед нэлээд хурцдаж эхлээд байгаа юм. Энэ сарын эхээр Хятадын арми Тайвань руу байлдааны онгоцнууд илгээсэн бөгөөд агаарын дайралт хийж магадгүй хэмээн олон улс эмээж байв. Цай Ин Вен CNN-д өгсөн ярилцлагадаа тус арал дээр АНУ-ын цэргүүд сургуулилт хийх зорилгоор байрлаж буйг хүлээн зөвшөөрсөн бөгөөд АНУ-ын армийн тусгай хүчнийхэн Тайваньд цэргийн сургуулиалт хийж  байгаа бичлэгээ 2020 оны эхээр нийтэлж, дараа нь устгасан.

Цай энэ арал дээр яг хэчнээн  АНУ-ын цэргийн албан хаагч байгааг хэлээгүй ч  "Хүмүүсийн бодсон шиг тийм ч их биш" гэжээ. Тэрбээр "Бид АНУ-тай хамтран батлан хамгаалах салбарын чадавхиа нэмэгдүүлэхийн тулд өргөн хүрээний хамтын ажиллагаатай байгаа. Хятадын зүгээс түрэмгийлэл ирсэн тохиолдолд АНУ-ын Зэвсэгт хүчнээс дэмжлэг ирнэ гэж найдаж байна. АНУ болон манай улс урт хугацаанд харилцаатай байсан. АНУ-ын Конгресс, захиргааны зүгээс дэмжлэг үзүүлдэг нь бидэнд маш их тусалдаг" хэмээжээ. Өмнө нь “The Wall Street Journal” сонин Америкийн захиргаанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ АНУ-ын цэргийн зааварлагчид жил гаруй хугацаанд Тайваньд ажиллаж байгааг онцолж байлаа.

Эх сурвалжийн мэдээлснээр 20 орчим Америкийн тусгайгийн албан хаагч Тайванийн хуурай замын цэргийн хэлтсийг бэлтгэж байгаа гэнэ. 70 гаруй жилийн өмнө Хятадын иргэний дайны төгсгөлд үндсэрхэг үзэлтнүүд Тайвань руу ухарснаас хойш тус бүс нутаг эх газрын Хятадаас тусдаа засаг захиргаатай болсон.  Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы арми Тайвань руу зугтан гарсны дараа БНХАУ-ын төв Засгийн газар болон  арлын улсын хоорондын албан ёсны харилцаа 1949 онд тасарсан. Тайвань, эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэжээ. 1990-ээд оны эхэн үеэс талууд Тайванийн хоолойгоор дамжуулан харилцааг хөгжүүлэх Бээжингийн нийгэмлэг, Тайбэйн солилцооны сан зэрэг төрийн бус байгууллагуудаар дамжуулан холбоо тогтоож эхэлсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(197.211.58.77) 2025 оны 03 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

1  |  0
uy(197.211.58.77) 2025 оны 03 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

1  |  0
Дайн(202.9.46.213) 2025 оны 03 сарын 13

Хог хятажыг дэвсэх хэрэгтэй USA

1  |  0
Zochin(103.229.121.80) 2025 оны 03 сарын 13

Olon ulsin dansand Hyatadin gazar nutag gej yavj bga

1  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Тайван бол монголын дайсан тэд биднийг өөрийн харъяа гэлэг

4  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Тайван бол монголын дайсан тэд биднийг өөрийн харъяа гэлэг

3  |  0
Top