Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээнүүд ирэх долоо хоног буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.
«Монгол, Оросын соёлын арга хэмжээнүүдийн солилцоо» хамтарсан төслийн хүрээнд Хойд Осет-Аланийн Бүгд найрамдах Улсаас ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонт «Алан» бүжгийн чуулга болон ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонт Кубанын казакууд найрал дууны бүжигчид баярын хүндэтгэлийн арга хэмжээнд ирж оролцох аж.
Дээрх тоглолтуудыг ОХУ-ын Соёлын яам, Монгол Улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Холбооны улсын төсвийн соёлын байгууллага «РОСКОНЦЕРТ» зохион байгуулж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан