Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд бүхэн хүнд залуур дээр суудаг юм байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс (2021.11.01)) урлаг, спортын зарим арга хэмжээг нээх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцов. Энэ үеэр Ерөнхий сайдын илэрхийлсэн байр сууриас товчлон хүргэж байна. 

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Оюунтолгойн гэрээ бол гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон, барууны хэв шинжтэй уул уурхайн томоохон үйлдвэр бий болсон нь түүхэн том ололт. Оюутолгойн гэрээг эхлүүлэх, Дубайн төлөвлөгөөнд засах зүйл бий. Татвартай холбоотой асуудлаар жил гаруй маргаан үргэлжлээд явж байна.

Хоёрдугаарт, зардал өсөх тусам өрөнд ороод байгаа учраас зардал өсөх нь Монгол Улсын Засгийн газарт хамаагүй гэдэг байр суурьтай байгаа. Иймд зардал өсөөд, үүсчихсэн байгаа өрөө тэглүүлэх. Дараагийн зардал өссөн асуудлыг Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг саналыг тавиад байгаа юм.   

Дубайн төлөвлөгөөний санхүүжилтийг бүрдүүлж байгаа дэлхийн 15 том банк бий. Даатгалыг нь Дэлхийн банк гаргасан. Тиймээс улс орнуудын Засгийн газар олон асуудал дээр тайлбар хүсэж байгаа зүйл бий. Энэ удаад бид харилцан ашигтай байх тал дээр зөвшилцөл хийе гэж байгаа юм.  

Дубайн гэрээ байгуулах үед эдийн засаг хүнд байсан гэдгийг сайн ойлгож байна. Ерөнхий сайд бүхэн хүнд залуур дээр суудаг.

Валютын нөөцгүй хэцүү үед Дубайн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ энэ төлөвлөгөө бол Засгийн газрын хуралдаанаар орсон баримт бичиг биш. Энэ бол Сангийн яамаар ороогүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ч хянаагүй. “Эрдэнэс Монгол” дээр ганцхан хүн шийдвэр гаргачихсан учраас асуудал үүсээд байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ч мөн адил Монголд ирснийг бид буруутгаагүй. УИХ-аар ороод явсан бол үүнд ямар ч маргаан байхгүй.

Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uyui(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top