Эрээний хилийн боомт хаагдсанаас дөрөв хоногийн дараах “Барс” худалдааны төвийн нөхцөл байдлыг сурвалжлан хүргэж байв. Тухайн үед хил хаагдсанаас үүдэн нарийн ногооны хомсдол үүсэж, улмаар нөөцөлсөн цөөн ногоо, жимс үнэд орсон талаар мэдээлсэн.
Тэгвэл хилийн боомт хаагдсанаас гурван долоо хоногийн дараа “Барс” худалдааны төвд нарийн ногоо, жимсний тасгуудаар дахин орлоо.
Жимс, ногооны тасгууд өндөр үнэтэй Орос бүтээгдэхүүнээр дүүрчээ
Нарийн ногоо, жимсний хомсдол үүссэн байх хэмээн дотогш ортол лангуу дүүрэн ногоо, жимстэй байлаа. Харин үнийн хувьд өмнөхөөсөө дахиад л өсжээ.
Нэгэнт хил хаагдсантай эвлэрсэн наймаачид хойд хөрш болох ОХУ-аас ногоо, жимсээ татах болсон байна. Ногооны тасгаар явах төдийд л “Оросын помидор, огурцы байна шүү” гэх наймаачдын дуу чихнээ сонсогдоно.
Хаа нэг “Дэвшил трейд” компанийн Монгол өргөст хэмх харагдах хэдий ч энэ нь Орос өргөст хэмхтэй адил өндөр үнэтэй байлаа.
Тухайлбал Орос ногоо:
Харин “Дэвшил трейд” компанийн ногоо:
“Оросууд Хятадаас татаж авсан жимсийг эргээд бид Оросоос өндөр үнээр авч байна”
Жимсний тасгаар орлоо. Энд өмнөх шиг хоосон лангуу нэг ч алга. Цэвэрхэн, өнгөлөг жимсээр лангуунууд дүүрчээ.
Жимсний тасгийн худалдагч “Хятадын жимс гэж байхгүй болж байна. Нөөцөлсөн байсан цөөн хэдэн Хятадын хатаасан жимс л байгаа. Бусдыг нь Оросоос татаж байна” гэлээ.
Харин Оросоос хэрхэн жимс татаж байгаа талаар бөөний төвийн наймаачин “Оросоос бараа татахад илүү хол учир тээвэрлэлтийн үнэ өндөр байдаг. Эрээн Монгол хоёрын хооронд 1300 км зайтай. Гэтэл Орос руу ирж очихын 3000 км байна. Тэгэхээр тээвэрлэлтийн үнэ нь мэдээж өндөр гарна” гэлээ.
"Орос жимстэй болохоор жимс нь ч илүү цэвэрхэн болсон нь ажиглагдлаа" гэхэд тэрбээр “Цэвэрхэн хэдий ч үнэтэй байна. Үнэндээ яг л адилхан сортын жимснүүд байгаа. Бас л Хятадаас татаж авсан жимснүүд шүү дээ. Оросууд Хятадаас татаж авсан жимсийг эргээд бид Оросоос худалдаж аваад байна гэсэн үг. Харин Хятад бүтээгдэхүүнээ гаргахдаа Орос руу илүү цэвэрхэн сав баглаа боодолтойг экспортолж байгаа юм. Яг үнэндээ бол адилхан сортынх, Хятад жимс, ногоонууд байгаа. Оросууд помидор болон нарийн ногоогоо Манжуураас авдаг. Тэгээд л эргээд бидэнд зарж байгаа юм” хэмээн учирлав.
“Зөвхөн “Жин туул”-ын боорцогны үнэ л нэмэгдсэн”
“Жин туул” компанийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэх сургаар гурилан бүтээгдэхүүний тасгаар оров. Энд худалдан авагч хомс байлаа.
“Жин туул”-ын боорцог байгаа юу гэхэд л худалдагч “Жин туулын боорцог үнэтэй байгаа” гэх хариултыг өгөв. Түүний энэ хариу үйлдлээс харахад худалдан авагчдын үнэтэй байна гэх бухимдуу үгнээс халгаж буй нь ажиглагдав.
Түүнээс лавлан асуухад 14 хоногийн өмнөөс “Жин туул”-ын боорцгийн үнэ 1000-2500 төгрөгөөр нэмэгдсэн. Уг нь гурилын үнэ 200 төгрөгөөр өссөн байхад гурилан бүтээгдэхүүний үнэ нь ингэж эрс нэмэгдсэнийг гайхаж байна. Зөвхөн “Жин туул”-ын боорцог л өндөр үнэтэй болсон. Бусад үйлдвэрийн боорцгийн үнэ хэвийн байгаа” гэлээ.
Тухайлбал “Жин туул”-ын 4800 төгрөгөөр худалдаалагдаж байсан “шагшуурга” гэх боорцог ганцхан хоногийн дотор 6500 төгрөг болжээ. Үүнээс болоод тухайн үйлдвэрийн боорцгийн худалдан авалт буурсан. Гэхдээ цөөн хэдэн байнгын хэрэглэгчид нь авч байгаа аж.
Сэтгэгдэл ( 15 )
Aliin ch bitgii av bud nar jims nogoo idekhgui amidraad l bolood l bsan muu luivarchidig buu davraa oros ruu yvsan khyatad umkhii nogoog undur uneer avch bayrluulaad baikh ym erguu mongolchuud ym daa
Оросын жимс ногоо үнэтэй биш шүү дээ. Манайхаас хямд байдаг. Энэ хүмүүс оросын үнэтэй ногоо гэж юу яриад байгаа юм бэ. Оросуудын Хятадаас импортолсон ногоог манайхан хямдхан авчирч үнэтэй зарж байгаа байх.
Идэхгүй байгаач.ногоо 4.5н жилийн дараа илжирнэ.идээгүй би амьдарсаар байх бооно
Тарган махнаас илүү үнэтэй хятад хор
Авахгүй л байлдаа тэрийг идсэнгүй гээд үхчих бишдээ бид зөвхөн идэх гэж төрөөгүй тэвчиж суръя
udahgui baas oldohgui uned oroh baihaa
нэндээ яг л адилхан сортын жимснүүд байгаа. Бас л Хятадаас татаж авсан жимснүүд шүү дээ. Оросууд Хятадаас татаж авсан жимсийг эргээд бид Оросоос худалдаж аваад байна гэсэн үг. Харин Хятад бүтээгдэхүүнээ гаргахдаа Орос руу илүү цэвэрхэн сав баглаа боодолтойг экспортолж байгаа юм. Яг үнэндээ бол адилхан сортынх, Хятад жимс, ногоонууд байгаа. Оросууд помидор болон нарийн ногоогоо Манжуураас авдаг. Тэгээд л эргээд бидэнд зарж байгаа юм” хэмээн учирлав. - Орос руу болхоор цэвэрхэн сав баглаа боодолтой гаргадаг, манайх руу болхоор юу ч байсан хамаагүй. энэ гадаад худалдаа мөн үү? урдаас зөөдөг юм аа
Жин туул хужаа амтлагч хүнсний нэмэлт хийдэгн тодорхойболлоодо
помидор
Бид саяхан хөдөө сумын малчдад төмс идүүлж сургах гэж айл бүр уут төмс өгдөг намар нүүхдээ асгаад утыг авдагсан энэ чинь 50 жилийн л түүх нарийн ногоо бол 10 жилийн л түүх март
Боорцог, боовоо өөрсдөө хийцгээгээд идэж бай
Setgyylchee ,zuv bichij medehgyi bol mongoloor ulaan looli geed bichildee
Маш амтгүй ийм балайр жимснүүдийг юунд нь хаданд гаргадаг юм бэ болиоч, ямар ч амтгүй идэх албагүй шүү энэ бол ченжүүд гэж өөрсдийгөө дөвийлгөсөн хэдэн тэнэг гаруудын үйлдэл ер нь бүх бараа болон хоол хүнсэн дээр ийм хачин балайр юмнууд эзэлж аваад суучихсан энэ хэдэн юмнуудыг татан буулгавал зүгээр бна даа хяналтын алба гэж ямар ч ашгүй алба байгуулна бна үүнийг татан буулгавал таарна мөнгө аваад амаа үзүүлдэг ийм албаар юу хийхэв соц гээд бага тэр үед үнэхээр мундаг бсан ийм хяналтын алба гэж авилгад барагдсан хүмүүс байсангүй хувиараа байшин барилга янз бүрийн хөлсөө дуслуулж яваа хүмүүс
АМДЬРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Чинжүү идэх албатай ч биш