УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төсвийн төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Өнөөдөр Монгол Улс багаар Өмнөд Судан улсад л энхийг сахиулж байна. Ээлж солих ажиллагааг аравдугаар сарын 20-ноос эхлүүлсэн. Эхний ээлж явсан. Ээлж солих явцад халдвар илэрч байгаа. Халдвартай цэргийн албан хаагчаа авч үлдээд халдваргүй цэргийн албан хаагч нараа явуулж байна. Эхний ээлжид 240 цэргийн албан хаагч явсан. Өмнөд Суданд оччихсон 14 хоногийнхоо тусгаарлалтад байна. Гэвч тэдний дундаас долоон цэргийн албан хаагчаас халдвар илэрсэн. Эмнэлгийн тусгаарлалтад орж, эмчилгээ хийлгээд явж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )