УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр төсвийн төслийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Долоо хоног бүр эм ханган нийлүүлдэг 58 байгууллагаас мэдээлэл авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөцтэй байна. Хятад хэзээ хилээ нээх нь тодорхойгүй байгаа. Тиймээс эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний ногоог авч ирэх 300 воган бараа, бүтээгдэхүүн захиалсан. Ямарч байсан таслахгүй байх тал дээх бүх арга хэмжээг авч ажиллана" гэв.
Түүнчлэн "Халдвар ойрын хэдэн жилдээ алга болохгүй. Иргэд III тундаа хамрагдах хэрэгтэй байна. Дээр нь дасан зохицоод явахаас өөр аргагүй. Харамсалтай нь, эрдэнэт хүний амь нас хохирч байна. Тэдний 80 гаруй хувь нь суурь өвчтэй байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )