Засгийн газар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.03/ 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар, эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийн талаар танилцуулга хийгдэж байна. Мөн авлигын индексийн ажлын хэсгийн танилцуулга, шинэ сэргэлтийн бодлого, Таван толгой түлш компанийн нөхцөл байдал зэрэг асуудлаар танилцуулга хийгдэж байна. Үүнээс гадна гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх талаар эцсийн шийдвэр гарах юм. Харин хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн бодлогыг салбар яамнаас барьж байгаа билээ.  

Үүнээс гадна Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, дараа нь УИХ-ын даргад өргөн барих аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top