Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд бараалхав

Админ | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа.

Япон Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв.

Фүмио Кишида мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ. Ерөнхий сайд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллахаа нотлон илэрхийлэв.

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аз(24.5.181.24) 2021 оны 11 сарын 03

Уулзсан

0  |  0
Top