Ирэх жил Монгол Улс хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн зарлага гаргахыг тодорхойлон, тооцсон төсвийг УИХ энэ сарын 15-ны дотор хуульчлан батлах ёстой. Төсөл дэх тооцооллоор ирэх онд 16.4 их наяд төгрөгийн орлого олж, 18.1 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тусгаад байна. Эдгээр тоонуудын араас цар тахлын эрсдэл гадаад, дотоод аль аль талдаа байгаа энэ үед төсвийн орлого, зарлагыг хэт өөдрөгөөр төсөөллөө гэсэн шүүмжүүд дагаж буй.
Харин Засгийн газраас ирэх онд эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой, хөл хориогүй, 10 их наядын хөтөлбөр үргэлжилсэн хэвээрээ байна гэж үзэж, ийм орлого, зарлагыг тусгасан гэж тайлбарлаж байна. Засгийн газраас тооцоолсон 2023-2024 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг харахад ирэх жилүүдэд төсвийн хэмжээ үргэлжлэн тэлэх дүр зурагтай байгаа. Төсвийн зарлага 2023 онд 19,040.7 тэрбум төгрөг, 2024 онд 20,523.9 тэрбум төгрөг буюу 20 их наядыг давах төсөөллийг Засгийн газраас танилцуулсан юм. Тэгэхээр хоёр жилийн өмнөөс л буюу 2019 онд 10 их наядыг давсан төсөв хоёр жилийн дараа гэхэд хоёр дахин их өсөлтөд хүрэхээр байна.
2022 оны төсвийн орлогын тооцооллыг харахад, гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогыг хэрэгжүүлж, татвар, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан дүнгээс 2.7 их наяд төгрөг буюу 19.5 хувиар нэмэгдүүлэн 16.4 их наяд төгрөг байхаар тооцоод буй. Үүнээс 643.4 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлнэ нэж тооцжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дагуу тооцсон тэнцвэржүүлсэн нийт орлого 2022 онд 15.8 их наяд төгрөгт хүрэхээр байна. Үүний 88.4 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг татварын орлого, 11.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлого бүрдүүлнэ гэсэн тооцоололтой.
Тэгэхээр төсвийн нийт орлогоос 13.9 их наяд буюу 14 их наяд орчим нь татварын орлого байхаар байна.
Тэгвэл уг орлогыг захиран зарцуулах Төсвийн ерөнхийлөн захирагчид 2022 оны төсвийн төсөлд хэн хэдийг захиран зарцуулахаар тусгасныг энэ оныхтой харьцуулан хүргэж байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлын хэмжээ: 2021 ОНЫ ТӨСӨВ БА 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга
Монгол Улсын Их Хурлын Дарга
Монгол Улсын Ерөнхий сайд
Монгол Улсын Шадар сайд
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Гадаад харилцааны сайд
Сангийн сайд
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад
Зам тээврийн хөгжлийн сайд
Батлан хамгаалахын сайд
Боловсрол, шинжлэх ухааны сайд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Эрүүл мэндийн сайд
Барилга, хот байгуулалтын сайд
Соёлын сайд
Улсын Ерөнхий прокурор
Авлигатай тэмцэх газрын дарга
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
Монгол Улсын Ерөнхий аудитор
Санхүүгийн зохицуулах хорооны дарга
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга
Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга
Төрийн албаны зөвлөлийн дарга
Үндэсний статистикийн хорооны дарга
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын зардал
Сэтгэгдэл ( 1 )
ҮАГ, СЗХ, Хүний рэхийн комисс гээд хяналт шалгалтын чиглэлийн хараат бус байгууллагууд хасагдсан байна Ямар учир бна