Netflix найруулагч Китано Такэшигийн тухай кино хийжээ

2021 оны 11 сарын 08

Netflix компаниас хийж байгаа “Асакүсагийн хүүхэд” кино Японы алдарт найруулагч, жүжигчин Такэши Китаногийн 1988 онд бичсэн намтар номноос сэдэвлэн бүтээжээ.

Найруулагчаар Гэкидан Хитори ажиллаж байна.
 


Киноны нээлт 2021 оны 12 дугаар сарын 9-нд болох бөгөөд жүжигчин Ягира Юүя, Оизүми Ё нар гол дүрд тоглосон байна.

Үйл явдал:

1965 онд Такэши Китано их сургуулиа хаяж, Asakusa France Za театрт алдарт Фүками Сэнзабүрогийн шавь болно. Багш нь түүнийг тайзан дээр төдийгүй амьдрал дээр ч жүжигчин хэвээр байхыг шаардана. Хүмүүс телевиз сонирхдог болж, театрт очих нь цөөрсөн ч Такэши театртаа үнэнч зүтгэсээр байх болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top